БҮРТГҮҮЛЭХ

Гишүүнчлэлийн гэрээний нөхцөл

“Скиндокс Монголиа”-д тавтай морилно уу.

1.ГЭРЭЭ

1.1.Дор дурдагдсан үйлчилгээний нөхцөл нь Монгол улсад хууль ёсны дагуу үүсгэн байгуулагдсан БНСУ-ын Скиндокс компанийн гоо сайхны бүтээгдэхүүн болон бусад төрлийн бүтээгдэхүүнийг Монголд зуучлан, түгээх, тэдгээртэй холбогдон гарах үйл ажиллагааны албан ёсны үүргийг хүлээсэн Скиндокс бьюти косметикс ХХК, БЗДүүрэг, 1-р хороо, TML барилгын 5 давхарт байрлалтай “Скиндокс бьюти косметикс” ХХК (цаашид “Скиндокс Монголиа” гэх) болон гоо сайхандаа анхаардаг хэн бүхэн, бидэнтэй хамтран ажиллахыг хүссэн, манай бүтээгдэхүүнийг худалдан авахыг хүссэн Монгол улсын иргэн, хуулийн этгээд болон Монгол улсад түр болон байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн, харьяалалгүй хүний хооронд байгуулсан хууль ёсны гэрээ юм.

1.2.Энэхүү гэрээнд дурдагдсан нөхцөл нь дараах 2 хэсэгт хуваагдана. Үүнд:

  • 1-р хэсэг Гишүүнчлэлийн гэрээ
  • 2-р хэсэг Бүтээгдэхүүн худалдах нөхцөл

2.НУУЦ

2.1.Скиндокс Монголиа нь таны өөрийн сайн дурын үндсэн дээр бидэнд илгээсэн, мэдэгдсэн хувийн мэдээллийг хамгаалахын зэрэгцээ, бүтээгдэхүүнийг түргэн шуурхай хүргэх, гишүүд хэрэглэгч манай бүтээгдэхүүнээс сэтгэл ханамж авах боломжийг бүрдүүлэх үүргийг хүлээнэ. Та өөрийн хувийн мэдээллийг алдагдуулахгүйгээр манай бүтээгдэхүүн, үйлчилгээг авах талаар мэдэхийн тулд Скиндокс Монголиагийн нууцлалын мэдэгдэл (эдгээр нөхцөлд хавсаргасан ба “Нууцлалын мэдэгдэл”)-ийг уншиж, судлан зөвшөөрнө үү.

3.БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ

3.1.Та манай төв оффисийн 7700-2223 дугаарын утсаар холбоо барих, эсвэл skindoxmgl@gmail.com цахим шуудангийн хаяг болон Skindox Center Mongolia facebook page хаягаар бидэнтэй холбогдох боломжтой.

3.2.Хэрэв бид тантай холбогдох шаардлагатай бол таны бидэнд мэдэгдсэн утасны дугаар болон цахим шуудангийн хаягаар холбогдох болно.

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ ГИШҮҮНЧЛЭЛИЙН ГЭРЭЭ

ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

1.1.Үйлчилгээний нөхцөл

Энэхүү 1-р хэсгийн “Гишүүнчлэлийн гэрээ”-нд дурдагдсан нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно.

  • 1.1.1.“Гишүүн” гэж Скиндокс Монголиатай хамтран ажиллахаар бүртгүүлсэн хувийн дугаарлалт бүхий хүнийг,
  • 1.1.2.“ID” гэж гишүүнээр бүртгүүлсэн хүнд Скиндокс Монголиагаас олгож буй гишүүний хувийн дугаарыг,
  • 1.1.3.“Өргөдөл” гэж Өргөдөл гаргагч гишүүний хүсэлтийг,
  • 1.1.4.“Өргөдөл гаргагч” гэж Гишүүнчлэлийн гэрээний дагуу Скиндокс Монголиагийн гишүүнээр элсэхийг хүссэн хүн болон элссэн гишүүнийг,
  • 1.1.5.“Скиндокс Маркетингийн төлөвлөгөө” гэж бонус олгох болзол, шалгуурын нөхцөл,
  • 1.1.6.“Уригч” гэж Скиндокс Монголиагийн гишүүнээр элсэх хүсэлтэй хүнийг урьж гишүүн болгосон хүнийг,
  • 1.1.7.“Спонсор” гэж Скиндокс Монголиагийн гишүүн бөгөөд элсэх хүсэлтэй хүнийг урьсан болон урьж гишүүн болгосон хүний дээр байгаа хүнийг,
  • 1.1.8.“Цолтой гишүүн” гэж Master, Polaris, Royal Polaris, Crown Polaris цолтой гишүүдийг,
  • 1.1.9.“Энгийн гишүүн буюу Member” гэж 0PV-99,000PV-ний хооронд худалдан авалт хийсэн гишүүнийг,
  • 1.1.10. “Business гишүүн” гэж 99,000PV-1,099,000PV хүртэл худалдан авалт хийсэн гишүүнийг,
  • 1.1.11.“Power гишүүн” гэж 1,100,000PV-2,199,000PV хүртэл худалдан авалт хийсэн гишүүнийг,
  • 1.1.12.“Master цол” гэж нэг дор 2,200,000PV худалдан авалт хийсэн гишүүнийг, эсвэл багийн орлогоор сүүлийн 6 сарын хугацаанд 3,300,000PV цуглуулж багаасаа шууд урилгын нийт 3 Business гишүүнтэй болсон цолтой гишүүнийг,
  • 1.1.13.“Polaris цол” гэж нэг дор 13,200,000PV худалдан авалт хийсэн гишүүнийг, эсвэл багийн орлогоор сүүлийн 6 сарын хугацаанд 33,000,000PV цуглуулж багынхаа 2 талд шууд урилгын нийт 2 Master цолтой гишүүнтэй болсон цолтой гишүүнийг,
  • 1.1.14.“Royal Polaris цол” гэж багийн орлогоор сүүлийн 6 сарын хугацаанд 330,000,000PV цуглуулж багынхаа 2 талд шууд урилгын нийт 2 Polaris цолтой гишүүнтэй болсон дээд цолтой гишүүнийг,
  • 1.1.15.“Crown Polaris цол” гэж багийн орлогоор сүүлийн 6 сарын хугацаанд 1,100,000,000PV цуглуулж багынхаа 2 талд шууд урилгын нийт 2 Royal Polaris цолтой гишүүнтэй болсон дээд цолтой гишүүнийг,
  • 1.1.16.“PV” гэж Point Value буюу борлуулалтын дүнг БНСУ-ын мөнгөн тэмдэгт болох вон /KRW/-оор /1 PV = 1 KRW = 2.64₮ тогтмол ханш бөгөөд ханш өөрчлөгдөж болно. Өөрчлөгдсөн даруйд мэдээлнэ./ илэрхийлсэн дүнг,
  • 1.1.17.BV гэж Bonus Value буюу урамшууллаар олгох бонусыг, /1 BV = 1 KRW = 2.64₮ тогтмол ханш бөгөөд ханш өөрчлөгдөж болно. Өөрчлөгдсөн даруйд мэдээлнэ.
  • 1.1.18.“Баг” гэж таниас доош үүссэн багийн гишүүдийг,
  • 1.1.19.“Багийн орлогын бонус” гэж өөрийн худалдан авалтын BV-ээс бусад багийн орлогоос 50%-ын худалдан авалтаас бодогдсон сард 1 удаа олгогддог таны орлогыг,
  • 1.1.20.“Өдрийн орлогын бонус” гэж та болон таны багийн тэлэлтээс хамаарсан шууд /ердийн/ худалдан авалтын орлогоос бодогдсон 7 хоногийн дараа олгогддог таны орлогыг,
  • 1.1.21.“Бонус” Скиндокс Монголиагаас гишүүний цолтой холбоотой борлуулалтын худалдан авалтын үнийн дүнгээс хөрвүүлсэн PV онооны BV-ээс бодогдон гарсан тохирох мөнгөн дүнг,
  • 1.1.22.“Идэвхижил” гэж цолтой гишүүдийн Скиндокс Монголиатай хамтран эрхэлдэг өөрийн бизнесээ дэмжихээр худалдан авч буй бүтээгдэхүүний үнийн дүнг,

1.2.Үндэслэл.

Гишүүнчлэлийн гэрээний нөхцөлүүд нь Скиндокс Монголиагийн гишүүний хувьд Cosdox.com цахим хуудсыг ашиглан Скиндокс Монголиагийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах, хувийн бизнесээ бидэнтэй хамтран хийхэд үйлчилнэ. Та гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, зөвшөөрсөн гэх товчийг дарснаар Скиндокс Монголиагийн бараа захиалгын үйлчилгээнд нэвтрэх эрх үүснэ. Хэрэв та нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй татгалзсан бол манай цахим хуудсанд нэвтрэх, бүтээгдэхүүн худалдан авах, гишүүнээр элсэх эрхгүй. Хэрэв та цахим хуудсанд нэвтэрсэн бол (цахим хуудсыг ашигладаг эсэхээс үл хамааран) эдгээр үйлчилгээний нөхцөлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөнд тооцно.

2.ГИШҮҮНЧЛЭЛ

2.1.Өргөдөл гаргагч нь Скиндокс Монголиагийн гишүүнчлэлд хамрагдахын тулд дараах шалгуурыг хангасан байна. Үүнд:

  • 2.1.1.Өргөдөл гаргагч нь хувь хүн байх,
  • 2.1.2.Өргөдөл гаргагч нь Скиндокс Монголиагийн Уригч болон Спонсортой байх,
  • 2.1.3.Өргөдөл гаргагч нь 18 насанд хүрсэн байх,
  • 2.1.4.Өргөдөл гаргагч нь Cosdox.com хаягаар орж, Скиндокс Монголиагийн гишүүний өргөдлийг үнэн зөв, бүрэн бөглөсөн байх,
  • 2.1.5.Өргөдөл гаргагч нь БНСУ дахь Скиндокс компанид болон түүний охин болон хараат компани, төлөөлөгчийн газар, Скиндокс Монголиад үндсэн ажилтнаар ажилладаггүй байх,
  • 2.1.6.Урамшууллыг зөвхөн ID бүхий гишүүнд олгох бөгөөд гишүүн нь орлогын тайлан болон татварын төлбөрийг хариуцна.

2.2.Монгол улсын Эрүүгийн хуулийн 17.3-р зүйлийн 3.2 дахь заалтад заасан Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар бусдыг залилан мэхлэх гэмт хэрэгт холбогдож байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байх.

2.3.Гишүүнчлэлийг хүлээн зөвшөөрөх нь.

Өргөдөл гаргагч нь өмнө нь Скиндокс Монголиагийн журам, дүрмийг зөрчсөний улмаас гишүүнчлэлээс хасагдсанаас бусад тохиолдолд хүсэлт гаргаж болно.

2.4.Гишүүнчлэлийн нэвтрэх эрх ба гишүүнчлэлийг эхлүүлэх

Скиндокс Монголиагийн бүртгэлд оруулсан үед гишүүн болно. Гишүүн болох хүртэл өргөдөл гаргагч нь Скиндокс Монголиагийн үйлчилгээ, бүтээгдэхүүнийг худалдан авах эрхгүй. Гишүүн нь өөрийн мэдээллийн бүрэн бүтэн, үнэн зөв байдлыг бүрэн хариуцах үүрэгтэй.

2.5.Гишүүнчлэлийн хугацаа.

Скиндокс Монголиагийн бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс ("Эхлэх огноо") эхэлж, гишүүнчлэл эхэлсэн өдрөөс хойш талууд гэрээг үйлчилгээний нөхцөлийн дагуу цуцлах хүртэл үргэлжилнэ.

2.6.Гишүүн нь гэрээнд заасан эрх үүргээ дагаж мөрдөж байгаа тохиолдолд гишүүнчлэлийн хугацааг автоматаар сунгасанд тооцно.

2.7.Үйлчилгээний нөхцөл нь өөрчлөгдсөн, нэмэлт нөхцөлүүд орсон, эсвэл шинэчлэгдсэн бол шинэчлэгдсэн, өөрчлөгдсөн, нэмэлт өөрчлөлт орсон үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөнө. Үйлчилгээний нөхцөл, гэрээний нөхцөлийг өөрчлөх, шинэчлэх, нэмэлт өөрчлөлтүүд оруулах тохиолдолд гишүүдэд урьдчилан мэдэгдэнэ.

2.8.Гишүүнчлэлийн төлбөр

Скиндокс Монголиагийн гишүүн болох болон өргөдөл гаргахад ямар нэгэн төлбөр хураамж төлөхгүй.

2.9.Салбар оффис.

Скиндокс Монголиагийн гишүүн нь салбар оффис нээх журмын нөхцөлийг хангасан бол салбар оффис нээх боломжтой.

2.10.Энэхүү гэрээний 12, 13 дахь заалтаас бусад тохиолдолд гэрээний хугацаа дуусгавар болсон гишүүн дахин гишүүнээр элсэх эрх нь 6 сарын дараа нээгдэнэ.

3.ГИШҮҮНИЙ БОНУС,

3.1.Скиндокс Монголиагийн бүтээгдэхүүний хандалт: Гишүүд нь Cosdox.com цахим хуудасны “my office”- цэс рүү нэвтрэн орж өөрийн хүссэн бараа бүтээгдэхүүнийг дараах нөхцөлөөр худалдан авах боломжтой.

  • 3.1.1.Шууд худалдан авалтаар 1,100,000PV эсвэл сүүлийн 6 сарын хугацаанд тус дүнгээр цуглуулж хүрсэн тохиолдолд 50%-ын хямдралтай үнээр авах,
  • 3.1.2.Бүртгэлтэй хэдий ч 3.1.1 дэх заалтад заасан дүнг хангах хүртэл ердийн үнээр худалдан авах,

3.2.Скиндокс Монголиагийн гишүүнчлэлийн эрх нь хүчинтэй гишүүд Cosdox.com цахим хуудсанд байгаа мэдээллийн дагуу эсвэл Скиндокс Монголиагаас өөр хэлбэрээр өгсөн мэдээллийн дагуу бонусд хамрагдах боломжтой болно. Үүнд:

  • Бүтээгдэхүүний хямдрал
  • Багцын хямдрал
  • Бэлэгтэй худалдаа
  • Сугалаат худалдаа
  • Аялалын болзол гэх мэт олон хэлбэрээр байж болно.

3.3.Гишүүн болох: Скиндокс Монголиагийн бүртгэлд гишүүнээр амжилттай бүртгүүлсний дараа Скиндокс Монголиагийн бүтээгдэхүүн худалдан авах хүсэлтэй бусад боломжит хүмүүст гишүүн болох боломжийг олгоно. Гишүүд эдгээр үйлчилгээний нөхцөлийг чанд дагаж мөрдөх үүрэгтэй.

3.4.Скиндокс Маркетингийн төлөвлөгөө,

  • 3.4.1.Скиндокс Маркетингийн төлөвлөгөөний дагуу дараах 2 төрлөөр урамшууллыг тооцон олгоно.
    • 3.4.1.1.Багийн орлогын бонус
    • 3.4.1.2.Өдрийн орлогын бонус
  • 3.4.2.Маркетингийн төлөвлөгөөний дагуу Багийн орлогын бонус /БОБ/ урамшууллыг дараах тохиолдолд олгоно.
    • 3.4.2.1.Зөвхөн 50%-ын худалдан авалтын PV онооны дүнгээс бодогдсон BV-ны 40%-ыг сар бүр 7-ны өдөр бодолт хийж олгоно. Амралтын өдөр болон бүх нийтээр амрах баяр ёслолын өдрүүд таарвал дараагийн ажлын өдөр олгогдоно.
    • 3.4.2.2.Бодолт хийхдээ А болон Б талын бага дүнгээр тооцох бөгөөд аль аль тал нь 100,000BV-д хүрсэн байх. Аль нэг тал нь дээрх дүнд хүрээгүй тохиолдолд тухайн сарын хуримтлагдсан BV автоматаар устгагдана.
    • 3.4.2.3.Их талын үлдсэн BV цаашид хадгалагдан дараагийн сарууд дээр нэмэгдэх зарчмаар үлдэх бөгөөд тухайн сарын идэвхижилт хийгдээгүй тохиолдолд хадгалагдсан BV автоматаар устгагдана.
    • 3.4.2.4.Мастер болон Поларис цолтой гишүүн нь БОБ урамшууллыг авахын тулд сар бүр 55,000PV/25,000BV-ны худалдан авалт өөрийн ID дээр хийсэн байх, хийгээгүй тохиолдолд дараагийн сарын БОБ бонус олгогдохгүй. Мөн дараа сарын турш ӨОБ бонус бодогдохгүй.
    • 3.4.2.5.Роёал Поларис болон Кроун Поларис цолтой гишүүн нь БОБ урамшууллыг авахын тулд сар бүр 110,000PV/50,000BV-ны худалдан авалтыг өөрийн ID дээр хийсэн байх, хийгээгүй тохиолдолд дараагийн сарын БОБ бонус олгогдохгүй. Мөн дараа сарын турш ӨОБ бонус бодогдохгүй.
    • 3.4.2.6.Гишүүн нь дансаар гүйлгээ хийж байгаа тохиолдолд өөрийн гишүүний ID-г гүйлгээний утга дээр бичсэн байх ба гүйлгээний утга тодорхойгүй гүйлгээний дүнд Скиндокс Монголиа нь хариуцлага хүлээхгүй.
    • 3.4.2.7.Гишүүн нь өөрт олгогдсон бонусын төлбөрийн баримтыг Монгол улсын татварын хууль, дүрмийн дагуу төлөх үүргийг хүлээнэ.
  • 3.4.3.Маркетингийн төлөвлөгөөний дагуу Өдрийн орлогын бонус /ӨОБ/ урамшууллыг дараах тохиолдолд олгоно.
    • 3.4.3.1.ӨОБ-ыг шууд /ердийн/ худалдан авалтын нийт BV-ээс гишүүд бүрт хуваарилах зарчмаар тооцно.
    • 3.4.3.2.Өмнөх сард 3.4.2.4 болон 3.4.2.5 дахь заалтад заасан PV худалдан авалтыг ID дээр хийсэн байх
    • 3.4.3.3.ӨОБ нь өөрийн болон багийн гишүүдийн урьсан хэрэглэгч, гишүүдийн шууд /ердийн/ худалдан авалтын 110% хүртэл бодогдож тооцно.
    • 3.4.3.4.Уригчийн бонус 20%-ыг гишүүдэд бодож олгоно.
    • 3.4.3.5.Цолны бонусыг дараах байдлаар тооцно.
      • Мастер цолонд 20%
      • Поларис цолонд 35%
      • Роёал Поларис цолонд 48%
      • Кровн Поларис цолонд 60%
    • 3.4.3.6.Ижил цол болон цолны зөрүү бонусыг дараах байдлаар тооцно.
      • Мастер цолонд ижил цолны бонусыг 2 үеэс,
      • Бусад цолонд ижил цолны бонусыг 1 үеэс бодно.
      • Ижил цолны бонус 6% байна.
      • Цолны зөрүү бонусыг өмнө нь бодогдсон цолноос хасах зарчмаар хүснэгт №1-д заасан байдлаар тооцно.
      • Ижил цолны бонус хүснэгт №1-д заасан байдлаар тооцно.

Хүснэгт №1

Дээд цолтон
Д
о
о
д
ц
о
л
т
о
н
Цолны нэр Master Master Polaris Royal
Polaris
Crown
Polaris
Master 6% 6% 15% 28% 40%
Polaris 6% 13% 25%
Royal
Polaris
6% 12%
Crown
Polaris
6%

3.5.Маркетингийн төлөвлөгөөнд заасан урамшууллыг олгохдоо гишүүдийн хооронд болон гуравдагч этгээдэд шилжүүлэх боломжгүй.

3.6.Гишүүд зөвхөн гэрээний хугацаанд болон одоогийн Скиндокс Монголиагийн гишүүн байх хугацаандаа маркетингийн төлөвлөгөөнд заасан урамшууллыг зөвхөн өөрийн нэр дээр эзэмшлийн Хаан банкны дансаар хүлээн авах боломжтой.

3.7.Гишүүнчлэлийн эрх болон лавлагааны зөвшөөрөл

  • 3.7.1.Скиндокс Монголиа нь гишүүнийг гишүүн нэмж элсүүлэх, гишүүнчлэлээс татгалзах, түүнтэй холбоотой хураамж, төлбөр төлөхтэй холбоотой бусад төрлийн үйл ажиллагааг албадан хийх, хэрэгжүүлэхийг шаардахгүй.
  • 3.7.2.Гишүүд дараах зүйлийг хийж, үйлдэх шаардлагатай:
    • 3.7.2.1.Скиндокс Монголиад үргэлж сайн санааны үүднээс хандаж, Скиндокс Монголиагийн хүссэн тусламж, хамтын ажиллагааг шаардлагатай үед үзүүлэх;
    • 3.7.2.2.Скиндоксын бүтээгдэхүүнүүд нь шууд худалдааны бүтээгдэхүүн учир зөвхөн гишүүний ID-аар худалдан авалт хийх шаардлагатай ба дамлан борлуулахгүй байх, багийн гишүүд болон хэрэглэгчдэд энэ талаар сануулах, тайлбарлаж ойлгуулах үүргийг гишүүд хүлээх;
    • 3.7.2.3.Скиндокс Монголиагийн гишүүн нь гишүүдтэй ёс зүйтэй, нэр төртэй, шударгаар харилцах;
    • 3.7.2.4.Боломжит гишүүдэд үнэн зөв, бодит, бүрэн мэдээллийг мэргэжлийн түвшинд, бүтээгдэхүүний сав баглаа боодол, эсвэл дагалдах баримт бичигт заасан бүтээгдэхүүний заавар, техникийн мэдээлэл, ашиглалтын зааврын дагуу өгөх;
    • 3.7.2.5.Скиндокс Монголиагийн аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглахаас өмнө авах шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар үйлчлүүлэгчдэдээ мэдэгдэх;
    • 3.7.2.6.Монгол улсын бүх хүчин төгөлдөр хууль тогтоомж, дүрэм, журмыг дагаж мөрдөх;
    • 3.7.2.7.Скиндокс Монголиагийн цахим хуудас, сургалтын төвүүдээр дамжуулан авах боломжтой Скиндокс Монголиагийн бодлого болон бусад шаардлага, баримт бичиг, гишүүдийн үүрэг хариуцлагыг цаг тухайд нь, мөн Скиндокс Монголиагаас тогтоосон хугацаанд дагаж мөрдөх;
    • 3.7.2.8.Скиндокс Монголиагийн цахим хуудаснаас гишүүдэд нээлттэй болгосон бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой үнийн бодлого болон бусад гишүүний мэдээллийг чандлан нууцлах;
    • 3.7.2.9.Скиндокс Монголиагийн бүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй хүсэлтийг биелүүлэх;
    • 3.7.2.10.Эдгээр Үйлчилгээний Нөхцөл болон Скиндокс Монголиагийн аливаа бодлого, дүрэм, журмуудыг тухай бүрд нь бүрэн дагаж мөрдөх;
    • 3.7.2.11.Гишүүн эдгээр үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн гэх үндэслэлтэй сэжиглэж байгаа, эсвэл зөрчсөн болох нь хангалттай баримтаар нотлогдвол, эсвэл зөрчлийг гишүүнд мэдэгдэнгүүт бусад гишүүдэд нэн даруй мэдэгдэж, тайлагнах.

4.ЦАХИМ ХУУДАС АШИГЛАЛТ

4.1.Ашиглах

Гишүүн та Скиндокс Монголиагийн үйлчилгээг ашиглахдаа өөрийн нэвтрэх нэр, нууц үгийн аюулгүй байдлыг өөрөө хариуцаж, дараах нөхцөлийг хүлээн зөвшөөрнө.

  • 4.1.1.Скиндокс Монголиад бүртгэл үүсгэсний дараа та цахим хуудсыг бараа, бүтээгдэхүүн хайх, контент, бүтээгдэхүүн үзэх, бүтээгдэхүүн худалдан авах, бэлэн болсон материалтай харилцах зэрэгт ашиглаж болно;
  • 4.1.2.cosdox.com цахим хуудас нь бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглах нь зөвхөн хувийн хэрэгцээнд зориулагдсан бөгөөд эдгээр үйлчилгээний нөхцөлөөр тогтоосон зорилгоос өөр зорилгоор ашиглахыг хориглоно.
  • 4.1.3.Та өөрийн гишүүний бүртгэл буюу нэвтрэх нэр, нууц үг, түүнд хамаарах бусад мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Энэхүү үүрэгтээ хайнга, болгоомжгүй хандсаны улмаас үүссэн хариуцлагыг өөрөө бие даан хүлээж, Скиндокс Монголиаг энэхүү хариуцлагаас ангид байлгана гэдгээ хүлээн зөвшөөрч байна.
  • 4.1.4.Скиндокс Монголиа нь cosdox.com цахим хуудсыг ашиглан бидэнд илгээсэн болон бусад хэлбэрээр өгсөн таны мэдээллийг Нууцлалын мэдэгдэлд дурдсан нөхцөл, журмын дагуу цуглуулж, боловсруулж, дамжуулж, устгана.
  • 4.1.5.Цахим хуудасны бэлэн байдал.
    Скиндокс Монголиа нь тухайн цахим хуудас, бүтээгдэхүүн, үйлчилгээ нь ямар ч үед үргэлж бэлэн байх, ажиллах эсвэл хандах боломжтой байх баталгаа өгөхгүй. Энэхүү нөхцөл байдал нь цахим хуудасны өөрчлөлт, шинэчлэлт, техник, программ хангамжийн гэмтэл, саатал, засвар болон бараа, бүтээгдэхүүний татан авалт хоцрох, удаашрах, хил гаалиар нэвтрүүлэхэд хорио цээр тогтоох зэрэг шалтгаан нөхцөлөөс үүссэн байж болно.
  • 4.1.6.Автомат хандалт нь эдгээр Үйлчилгээний Нөхцөлд хамаарна. Автомат хандалтыг хариуцах хүн эдгээр үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөх хүртэл ямар ч автоматжуулсан программ хангамж сайт руу нэвтрэх эрхгүй. Иймд, автоматжуулсан хандалт авах оролдлого нь эдгээр үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөх үндэслэл болно.

5.ГИШҮҮНД ХОРИГЛОХ ҮЙЛДЭЛ, ҮЙЛ АЖИЛЛАГАА

Хориглосон үйлдлүүд

5.1.Скиндокс Монголиа нь өөрийн цахим хуудас, түүний бүтээгдэхүүн, үйлчилгээ болон оюуны өмчийг (Гишүүнчлэлийн гэрээний 1-р хэсгийн 6.1-д тодорхойлсон) эдгээр Үйлчилгээний нөхцөлд тусгайлан зөвшөөрснөөс бусад хэлбэрээр ашиглахыг хориглоно.

5.2.Скиндокс Монголиа нь таны гишүүнчлэлийн эрхийг дараах тохиолдолд танд урьдчилан мэдэгдэлгүйгээр нэн даруй түдгэлзүүлж, цуцалж, устгаж болно гэдгийг хүлээн зөвшөөрч байна:

Төлбөр.

Та дараах зүйлсийн аль нэгийг нь төлбөр авч хийх, эсхүл Скиндокс Монголиагийн ирээдүйн гишүүдээс хураамж авах эсвэл хураамж авахыг оролдсон тохиолдолд:

  • 5.2.1.Ирээдүйн гишүүнд Скиндоксд гишүүнээр элсэх хүсэлт гаргахад нь туслах санал тавихдаа төлбөр авахыг;
  • 5.2.2.Скиндокс Монголиагийн бүтээгдэхүүн, үйлчилгээний ирээдүйн гишүүн эсвэл хэрэглэгчдэд сургалт, мэдээлэл өгөхдөө төлбөр авахыг;
  • 5.2.3.Элсэлт, семинар, уулзалт эсвэл бусад мэдээллийн арга хэмжээнд оролцох урилга өгөхдөө төлбөр авахыг;
  • 5.2.4.Скиндокс Монголиагийн гишүүнчлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдээлэл олж авахтай холбоотой бусад аливаа үйл ажиллагаанд төлбөр авахыг;

Ижил бизнес үйл ажиллагаа танилцуулах

  • 5.2.5.Скиндокс Монголиагийн гишүүн нь гишүүнчлэлээс гарсаны дараа гишүүнээр ажиллаж байгаа Скиндокс Монголиагийн гишүүнд ижил төрлийн үйл ажиллагаатай компаний мэдээлэл болон бизнесийг танилцуулах, хамтран ажиллах санал тавих үйлдэл хийсэн нь нотлогдвол;

Бүтээгдэхүүнийг худалдах

  • 5.2.6.Скиндокс Монголиагийн тогтоосон, заасан үндсэн үнээс хямдруулж зарах үйлдэлийг;

“Өмнөх ба дараах” зураг ашиглах

  • 5.2.7.“Өмнөх ба дараах” гэх форматаар зураг бүтээхдээ зураг нь бүтээгдэхүүнийг хэрэглэсний бодит, хэтрүүлэггүй үр дүнг харуулах ёстой, мөн зохих хэм хэмжээг баримтлан, нүцгэн биеийг харуулаагүй байх ёстой гэдгийг анхаарна. Шаардлагатай тохиолдолд Скиндокс Монголиа нь “өмнөх ба дараах” үр дүнгийн зураг дээр нэмэлт тодруулга, тайлбар байршуулахыг шаардаж болно.

Бүтээгдэхүүний хэрэглээг танилцуулах

  • 5.2.8.Бүтээгдэхүүний хэрэглээг танилцуулах гэдэг нь Скиндоксын бүтээгдэхүүнийг ашиглаж, тухайн бүтээгдэхүүний үр нөлөө, боломжит үр дүнг бодитоор харуулах зорилготой танилцуулгыг хэлнэ. Скиндоксын бүтээгдэхүүний хэрэглээг танилцуулахын өмнө гишүүн нь өөрөө хэрэглэж үр дүн гаргасан, хэрэглээний техник, дарааллыг мэддэг байх ёстой. Үүнд:
    Скиндокс Монголиагаас нийтэлсэн зааврыг ягштал дагаж мөрдсөн танилцуулга, эсвэл загвар, хэлбэрийг алдагдуулаагүй өөрөө бэлтгэн өгсөн бүтээгдэхүүний танилцуулга, хэрэглээний зөв дараалалтай холбоотой танилцуулга, бүтээгдэхүүн болон түүний хэрэглээг танилцуулахад Скиндоксын компанийн бэлтгэсэн бүтээгдэхүүний тухай албан ёсны мэдэгдэлд агуулагдаагүй текст, тайлбар эсвэл аудио мэдээллийг ашиглаж болохгүй. Мөн бусад брэндийн бүтээгдэхүүнийг харуулах, ашиглах, эсвэл дурдахыг хориглоно.

Үнэн мэдээлэл

  • 5.2.9.Та гишүүнчлэлийн өргөдөлдөө худал, хуурамч хувийн мэдээлэл (зарим тохиолдолд бусад гишүүдэд) оруулсан, бусдад худал хэлж, бусдыг төөрөгдүүлсэн;
  • 5.2.10.Та Скиндокс Монголиад бизнесийн нэр эсвэл компанийн нэр гэх мэт өөр нэрээр нэгээс илүү Гишүүнчлэлийг бүртгүүлэхийг оролдсон;

Давхар бүртгэх

  • 5.2.11.Гишүүн нь 1 хүний мэдээлэл дээр давхар гишүүнчлэлийн бүртгэл /ID/ үүсгэх эрхгүй бөгөөд үүсгэсэн тохиолдолд Скиндокс Монголиаг санаатай хохироох үйлдэл гэж үзнэ.

Худал, хуурамч мэдээлэл

  • 5.2.12.Та Скиндокс Монголиагийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, эсвэл гишүүнчлэлийн давуу талыг гуравдагч этгээд, ирээдүйн гишүүд, эсвэл ирээдүйн хэрэглэгчид буруу тайлбарлах, худал тайлбарлах, бодит бус мэдээлэл өгөх, тэднийг төөрөгдүүлсэн;

Гишүүдийн нууц мэдээлэл

  • 5.2.13.Скиндокс монголиагийн гишүүдийн мэдээллийг ямар нэг байдлаар олж авах, өөрт давуу байдал үүсгэх, гишүүн болон гишүүн бус аливаа хүмүүст тараах, задруулах, дамжуулах;
  • 5.2.14.Скиндокс Монголиагийн дотоод ажилчидтай хувийн харилцаа үүсгэх, мэдээлэл өгөхийг хүсэх, шаардах;

Брэнд, лого болон материалыг ашиглах

  • 5.2.15.Та Скиндокс Монголиагийн худалдааны тэмдэг, лого, үйлчилгээ эсвэл бусад оюуны өмчийг (Гишүүнчлэлийн гэрээний 1-р хэсгийн 6.1-д тодорхойлсон) гэрээний нөхцөлөөр тодорхой зөвшөөрөөгүй аливаа хэлбэрээр өөрчлөн ашигласан;

Бүтээгдэхүүнийг зарах

  • 5.2.16.Та Скиндокс Монголиагийн албан ёсны цахим хуудас биш, эдгээр Үйлчилгээний нөхцөлөөр тодорхой зөвшөөрөөгүй эсвэл бичгээр зөвшөөрөөгүй аливаа аргыг ашиглан Скиндокс Монголиагийн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдах эсвэл зарахыг оролдсон. Худалдахаас сэргийлсэн аргуудад дараах зүйлс орно (гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй):
    • 5.2.16.1.Скиндокс Монголиагийн албан ёсны болон зөвшөөрөгдсөн цахим хуудас эсвэл онлайн форумуудаас бусад цахим хуудас, олон нийтийн сүлжээний ухаалаг төхөөрөмжүүд, программаар дамжуулах болон олон нийтийн газар, худалдааны төв, зах, лангуун дээр худалдах, зарахыг оролдох. Үүнд:
      • 5.2.16.1.1.Тендер, дуудлага худалдааны сайтууд (www.ebay.com гэх мэт боловч үүгээр хязгаарлагдахгүй), сошиал медиа форум (Facebook, Twitter, Instagram, Snapchat гэх мэт боловч үүгээр хязгаарлагдахгүй) болон Amazon эсвэл бусад ижил төстэй сайтууд зэрэг бусад вэбсайтууд;
      • 5.2.16.1.2.Ухаалаг төхөөрөмжийн нийтийн сүлжээний программууд (жишээлбэл, Kakao Messenger, Wechat, WhatsApp, Viber, Facebook Messenger гэх мэт);
      • 5.2.16.1.3.Аливаа бизнес эсвэл компанийн вэбсайтыг багтаасан таны эзэмшдэг эсвэл хянадаг блог, фэйсбүүк хуудас, инстаграм хуудас эсвэл вебсайтууд;
      • 5.2.16.1.4.Бүтээгдэхүүн, үйлчилгээ, гишүүний ID-г байршуулах, харуулах, хэвлэн нийтлэх, худалдах зорилгоор Скиндокс Монголиагаас зөвшөөрөлгүй веб сайтад хүсэлт гаргах, эсвэл таны өмнөөс өөр этгээдийг үүнийг хийхийг хүсэх;
      • 5.2.16.1.5.Худалдааны төв, зах, лангуу эсвэл дэлгүүр, гудамжны худалдаачид, нийтийн эзэмшлийн газар (нийтийн гудамж, машины зогсоол гэх мэт боловч үүгээр хязгаарлагдахгүй) эсвэл бусад ижил төстэй байршил зэрэг жижиглэнгийн худалдааны орчин;
      • 5.2.16.1.6.Таны гэр, гэр бүлийн гишүүн, найзын байшин зэрэг орон байр, агуулах зэрэгт;
      • 5.2.16.1.7.Өөрөө болон гэр бүлийн гишүүд, бусдаар дамжуулан худалдах, зарахыг оролдох,
      • 5.2.16.1.8.Скиндокс Монголиагаас хориглосон бусад арга.

Гишүүд хоорондын зан үйл

  • 5.2.17.Та өөр хувь хүн эсвэл Скиндокс Монголиагийн гишүүнийг мөшгөх, дарамтлах, заналхийлэх, гүтгэх, доромжлох, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, хүчээр бусадтай бэлгийн харьцаанд оруулах, орохыг шаардах, биеийн болон бэлгийн дарамт, хүчирхийлэл үзүүлэх, дээрэлхэх, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор, хохирол учруулах;

Гишүүдийн хоорондын гүйлгээ

  • 5.2.18.Гишүүдийн хооронд хийгдэж болох гүйлгээг оролцуулан аливаа төрлийн зөвшөөрөлгүй гүйлгээ, хууль бус гүйлгээг хийх;

Өрсөлдөгч бүтээгдэхүүн, үйлчилгээ

  • 5.2.19.Скиндокс Монголиагийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй өрсөлдөхүйц бүтээгдэхүүн, үйлчилгээ гэх үндэслэлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг Скиндокс Монголиагийн одоогийн болон ирээдүйн үйлчлүүлэгчдэд худалдах, санал болгох буюу тэднийг төлөөлөх;

Бусад олон шатлалт маркетингтай бизнес болон түүнтэй төстэй бизнест элсэхийг хориглох.

  • 5.2.20.Та энэхүү Гэрээ болон гишүүнчлэлийн хугацаанд олон шатлалт маркетингийн аливаа бизнесийн гишүүнчлэлийг хүлээн авах, өргөдөл гаргах эсвэл гишүүн байхыг хориглоно;

Дараах нөхцөлийг зөвшөөрнө.

  • Анх элсэн ороход бусад олон шатлалт маркетингтай бизнес болон түүнтэй төстэй бизнест ажиллаж байсан тохиолдолд элсэн орсоноос 6 сараа дараа өмнөх бизнесээс бүрэн татгалзсан байх, талгазахгүй үргэлжлүүлэх нь манай бизнесээс татгалзсан гэж үзэх;

Борлуулалтыг албадах

  • 5.2.21.Та өөрийн баг болон бусдын баг, хэрэгчлэгчид албадлага, хэт дарамт гэж үзэж болохуйц, эсвэл давамгайлж байгаа хүмүүст зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтыг шууд бус сурталчлах арга хэлбэрээр бүтээгдэхүүн худалдан авахыг дэмжих, албадахыг хориглоно.

Гишүүний шугамыг хүндэтгэх

  • 5.2.22.Та өөр гишүүний борлуулалтын шугамаас бүрдсэн Гишүүн, түүний ирээдүйн Гишүүнийг өөрийн шугамдаа элсүүлэх, эсвэл элсүүлэхийг оролдох;

Гишүүний ID-г нийтлэх

  • 5.2.23.Та гишүүний ID-г хувийн вэб сайт, интернетэд суурилсан программууд, сошиал медиа программууд, сошиал медиа вэб сайтууд, эсвэл сонин, сэтгүүл, телевиз, радио зэрэг бусад мэдээллийн форум дээр нийтлэх;

Мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээг өөрчлөх

  • 5.2.24.Та Скиндокс Монголиагийн бүтээгдэхүүн, үйлчилгээг (сав баглаа боодол, дагалдах мэдээлэл, зааварчилгааг оруулаад) ямар ч хэлбэрээр (өөрчлөх оролдлого, өөрчлөлт, өөрчлөлт оруулах) Скиндокс Монголиагаас урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүйгээр өөрчлөх, өөрчлөхийг оролдох;

6.ОЮУНЫ ӨМЧ

6.1.Оюуны өмч"-ийн утга: Оюуны өмч гэдэг нь бүтээгдэхүүн, Скиндокс Монголиагийн цахим хуудас, Скиндокс Монголиагийн бизнесийг хөгжүүлэх явцад бий болсон бүх зохиогчийн эрх, барааны тэмдгийн эрх, лого, патентын эрх, дизайны эрх, программ хангамж, дизайн скүүл, дизайн академ эсвэл бусад оюуны өмчийн эрхийг хэлнэ. Үүнд: Нууц мэдээлэл (Гишүүнчлэлийн гэрээний 1-р хэсгийн 7.1-д тодорхойлсон), эх болон объектын код, скрипт, бүртгэл, баримт бичиг, сурталчилгааны болон медиа контент зэрэг тэмдэг, сурталчилгаа, сурталчилгааны материал, техникийн үзүүлэлтүүд, төлөвлөгөөнүүд, хөтөлбөрийн жагсаалтууд, тооцоолол эсвэл зураг төсөл болон Скиндокс Монголиагийн бүтээгдэхүүний удирдлага, үйл ажиллагаа, маркетингтай холбоотой шаардлагатай эсвэл ашиглаж болох, Үйлчилгээ гэх мэт үүнтэй адилтгах бүх төрлийн оюуны өмч хамаарна.

6.2.Ашиглах.

  • 6.2.1.Оюуны өмчийн болон түүнтэй холбоотой бүх эрх нь БНСУ-ын Скиндокс компани болон Скиндокс Монголиагийн өмч буюу хяналтад хэвээр байх бөгөөд гишүүн нь оюуны өмчийн аливаа эрх, эрх ашиг сонирхлыг олж авахгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна.
  • 6.2.2.Гишүүн нь:
    • 6.2.2.1.1.Скиндокс Монголиагаас урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүйгээр аливаа оюуны өмчийг бүртгүүлэхгүй, бүртгүүлэхийг оролдохгүй байх;
    • 6.2.2.1.2.Аливаа оюуны өмчийг хохироох, маргаан үүсгэхгүй байх;
    • 6.2.2.1.3.Оюуны өмчийг Скиндокс Монголиагаас урьдчилан бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр ашиглахгүй байх, ямар ч тохиолдолд Оюуны өмчийг Скиндокс Монголиагийн "албан ёсны" төлөөлөгч (эсвэл ижил төстэй бусад эрх бүхий төлөөлөгч) болгохын тулд ашиглахгүй байх;
    • 6.2.2.1.4.Скиндокс Монголиагийн өгсөн аливаа контентыг Скиндокс Монголиад хамааруулах;
    • 6.2.2.1.5.Оюуны өмчид ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй байх;
    • 6.2.2.1.6.Скиндокс брэндийн нэрийг агуулсан үгийн үүсмэл үгийг гишүүний бизнес, хувийн домэйн нэрийг ашиглахгүй байх;
    • 6.2.2.1.7.Эдгээр Үйлчилгээний нөхцөл, гишүүнчлэл цуцлагдсаны дараа, эсвэл нэн даруй Скиндокс Монголиагийн хүсэлтийн дагуу оюуны өмчийг ашиглахаа зогсоох;
    • 6.2.2.1.8.Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээ, сав баглаа боодол, сурталчилгаа, маркетингийн материалын дизайн, гадаад төрх, шинж чанарыг өөрчлөхгүй байх;
    • 6.2.2.1.9."Скиндокс" гэсэн үг, Скиндокстай холбоотой эсвэл түүнтэй төстэй үгсийн хослолыг агуулсан бизнесийн нэр, компанийн нэрийг бүртгэх эсвэл бүртгүүлэх оролдлого хийхгүй байх;
    • 6.2.2.1.10.Оюуны өмчийг барааны тэмдэг, аж ахуйн нэгж, компанийн нэрээр бүртгүүлэх аливаа өргөдлийг эсэргүүцэх, эсэргүүцэхийг бусад этгээдэд зөвшөөрөхгүй, эсэргүүцэх, эсвэл түүнд туслахгүй байх;
    • 6.2.2.1.11.Скиндокс Монголиагаас урьдчилан бичгээр зөвшөөрөл аваагүй бол үйлдвэрлэсэн хэвлэмэл материал, аудио болон дүрс бичлэгийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хуулбарлахгүй байх. Эдгээр материалууд нь зохиогчийн эрхээр хамгаалагдсан бөгөөд бүртгэлтэй, бүртгэлгүй Оюуны өмчийн нэг хэсэг бөгөөд Скиндоксгийн өмч гэж тооцогдоно.
    • 6.2.2.1.12.Скиндокс Монголиагийн оюуны өмчид хамаарах буюу 6.1-д заасан өмчид халдсан, аливаа хохирол учруулсан тохиолдолд гишүүн болон халдсан этгээд бүрэн төлж барагдуулна.

7.НУУЦ МЭДЭЭЛЭЛ

7.1.“Нууц мэдээлэл” гэдэг нь:

  • 7.1.1.Скиндокс Монголиагийн боловсруулсан санаа, техник, систем, үйл явц, худалдааны нууц, загвар, шинэ бүтээл, арга зүй, журам;
  • 7.1.2.Санхүүгийн мэдээлэл, данс, санхүүгийн бүртгэл, гишүүний бүртгэл, бизнес төлөвлөгөө, үнэ, түүний жагсаалт болон холбогдох бүх мэдээлэл зэрэг тэдний бизнес, бизнесийн үйл явцтай холбоотой Скиндокс Монголиатай холбоотой аливаа мэдээлэл;
  • 7.1.3.Гишүүний гишүүнчлэлийн явцад бий болсон бүх тайлан, санал, санамж бичиг, зураг, диаграмм, тайлан, данс болон бусад баримт бичиг хамаарна.

7.2.Хориглосон үйлдэл

Гишүүн нь:

  • 7.2.1.Бизнес эрхлэх, бий болгохын тулд Скиндокс Монголиагийн бичгээр олгосон зөвшөөрөлгүйгээр нууц мэдээллийг ашиглах, үзэл баримтлал, дизайн, гүйцэтгэлийн хувьд Скиндоксгийн бизнестэй төстэй бизнесийг бий болгох болон түүнийг явуулахад бусдад туслахгүй, дэмжихгүй байх;
  • 7.2.2.Скиндокс Монголиагийн урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүйгээр нууц мэдээллийг бусад аль ч талд задруулахгүй;
  • 7.2.3.Нууц мэдээллийг ямар нэгэн зөвшөөрөлгүй этгээдэд задруулах, дамжуулахаас урьдчилан сэргийлэхийн тулд түүний аюулгүй байдал, бүрэн бүтэн байдлыг хангах үүднээс бүх боломжит арга хэмжээг авах болно;
  • 7.2.4.Үйлчилгээний нөхцөл буюу гишүүнчлэлийн гэрээг цуцалсны дараа энэ заалт хүчинтэй хэвээр байна.

8.ТАЛУУДЫН ХАРИЛЦАА

Гишүүнд дараах зүйлийг зөвшөөрч байна:

8.1.Хэрэв гишүүн нь маркетингийн төлөвлөгөөний дагуу ашиг олох зорилгоор Скиндокс Монголиагийн сурталчилгааг идэвхтэй явуулж байгаа бол үүнийг бие даасан гэрээлэгчийн хувиар хийх бөгөөд үүнд хамаарах боловч үүгээр хязгаарлагдахгүй өөрийн бизнесийн дараах асуудлыг хариуцна. Үүнд:

  • 8.1.1.Багийн удирдлагыг бий болгох, өөрийн мэдээллийг хадгалах;
  • 8.1.2.Өөрийн зорилго, стратеги, хуваарийг тогтоох;
  • 8.1.3.Шаардлагатай тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн, үйлчилгээг авах, даатгах, ашиглах;
  • 8.1.4.Дүрэмт хувцас эсвэл бусад тохиромжтой хувцас өмсөх, үйл ажиллагаандаа хэрэглэх;
  • 8.1.5.Үйл ажиллагааны зардал, тусгай зөвшөөрөл, даатгал болон бусад тохиолдлын зүйлтэй холбоотой аливаа зардал;
  • 8.1.6.НӨАТ-ын өр төлбөр, маркетингийн төлөвлөгөөний бонус, шимтгэл, бусад хөнгөлөлтийг хүлээн авахтай холбоотой аливаа холбогдох татварыг төлөх, тооцох, холбогдох татварын хэлтэс, албанд тайлагнах ба Гишүүн нь эдгээр бүх татвар, шимтгэл, зардалтай холбоотойгоор Скиндокс Монголиаг эдгээр асуудал, хариуцлагаас ангид байлгана.
  • 8.1.7.Скиндокс Монголиа болон Гишүүн хоорондын харилцаа нь түнш, үндсэн болон төлөөлөгч, ажилтан, франчайз эзэмшигч, хамтарсан компани, үнэт цаас эзэмшигч, итгэмжлэгдсэн этгээд эсвэл ашиг хүртэгчийн харилцаа биш юм. Тодруулбал, таны Скиндокс Монголиатай харилцах харилцаа нь онцгой эрхтэй харилцаа биш бөгөөд та энэхүү Гэрээний 5-р зүйлд зааснаас бусад тохиолдолд бусад төрлийн бизнес эрхлэх, ажиллаж хөдөлмөрлөх бүрэн боломжтой байна.

9. МЭДЭЭЛЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Гишүүнд дараах зүйлийг зөвшөөрч байна.

9.1.Мэдээлэл, мэдэгдлийн агуулга.

Мэдээлэл, мэдэгдэл нь аливаа өвчин, эрүүл мэндийн байдал, бие махбодын эрүүл мэндийн байдлыг оношлох, эмчлэх, сайжруулах, үр өгөөж өгөх, урьдчилан сэргийлэх зорилготой биш юм. Скиндокс Монголиагийн цахим хуудаст байгаа бүх мэдээлэл нь зөвхөн мэдээллийн зорилгоор зориулагдсан болно.

9.2.Зөвлөгөөг орлохгүй

Скиндокс Монголиагийн сайт дээр байгаа бүтээгдэхүүний мэдээлэл нь хүн бүрийн арьсны онцлогоос хамааран ялгаатай үйлчлэл, үйлчилгээг үзүүлж болно.

9.3.Үр дүнгийн баталгаа байхгүй

Скиндокс Монголиа нь Скиндоксгийн бүтээгдэхүүн худалдан авах, эсвэл гишүүнээр элсүүлэх, Скиндокс брэндийн бүтээгдэхүүн худалдан авахыг дэмжих, санал болгосноор ямар нэгэн тодорхой эсвэл ашигтай үр дүнд хүрнэ гэсэн баталгаа өгөхгүй.

9.4.Баримт, нотолгоо, хэрэглэгчийн сэтгэгдэл

Скиндокс Монголиа цахим хуудас дээр үзүүлсэн аливаа баримт, нотолгоо, эсвэл харилцагчийн сэтгэгдэл нь таны хүрч болох үр дүнг шууд илэрхийлэхгүй байж болно. Үр дүн нь өөр, өөр байж болох бөгөөд таны туршлага бусдын бидэнд мэдэгдсэн туршлагатай адилгүй байж болохыг анхаарна уу.

10.ХАРИУЦЛАГА БА ХЯЗГААРЛАЛТ

10.1.Скиндокс Монголиа нь гишүүнчлэлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас гишүүдэд учирсан аливаа хохирлыг хариуцан, хохиролгүй болгоно. Харин Скиндокс Монголиагийн захирлууд, ажилчид нь дараах хохирол, бизнесийн алдагдал, эрсдэлийг хариуцахгүй:

Дараах хохирол:

  • 10.1.1.Гэрээ байгуулах үед та болон бидний хувьд урьдчилан таамаглах боломжгүй байсан нөхцөл байдлын улмаас үүссэн хохирол;
  • 10.1.2.Скиндокс Монголиагийн буруутай шийдвэр, үйл ажиллагааны улмаас үүсээгүй хохирол,
  • 10.1.3.Бизнесийн алдагдал;
  • 10.1.4.Гишүүн бус хүмүүст учирсан хохирол,

10.2.Скиндокс Монголиагийн бүтээгдэхүүн олгох хариуцлага.

Бүтээгдэхүүн нийлүүлэхтэй холбоотой үүсэх Скиндокс Монголиагийн хариуцлага нь Бүтээгдэхүүнийг олгох нөхцөлд зааснаар тодорхойлогдоно.

11.АЛДАР ХҮНД, НЭР ТӨРИЙГ ГУТААХ, ДОРОМЖЛОХ, ГҮТГЭХ ҮЛ ТООМСОРЛОХ

Гишүүн нь:

  • 11.1.Гишүүн нь Монгол улсын хууль тогтоомж, дүрэм журам, зан суртахууны хэм хэмжээнд нийцүүлэн бизнесийн үйл ажиллагаагаа явуулж, олон нийтийн дунд өөрийн биеийг зөв боловсон авч яван Скиндокс Монголиагийн нэр хүндийг ямагт өндөрт өргөж явна;
  • 11.2.Гишүүн нь Скиндокс Монголиагийн гишүүдийн нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчиж, өөрийн үзэмжээр олон нийтэд Скиндокс Монголиаг алдаршуулна гэж үзсэн аливаа эрсдэлтэй үйлдлийг хийхгүй, үйл ажиллагаа явуулахгүй бөгөөд гишүүн нь Скиндокс Монголиа болон түүний бүтээгдэхүүн, үйлчилгээ, бүтээгдэхүүний талаар эерэг дүр төрхийг харуулсан байдлаар биеэ авч явахыг хичээх болно;
  • 11.3.Гишүүн нь бичгээр, амаар, бусад хэлбэрээр болон бусад ямар нэгэн байдлаар Скиндокс Монголиа болон түүний захирал, албан тушаалтан, ажилтнууд, Скиндокс Монголиагийн бүтээгдэхүүн, үйлчилгээг гутаан доромжлох, гүтгэх, үл тоомсорлох болон бусад хэлбэрээр шүүмжлэхгүй.

12.ЭРХ, ГИШҮҮНЧЛЭЛ, УРАМШУУЛЛЫГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ

Гишүүн дараах зүйлийг зөвшөөрч байна:

12.1.Бонус олгохыг түр зогсоох.

Скиндокс Монголиа нь энэхүү Үйлчилгээний нөхцөл, Скиндоксгийн бизнесийн нийтлэг дүрэм, журам, Скиндокс Монголиагийн ёс зүйн дүрэм болон бусад холбогдох хэм хэмжээг зөрчсөн гишүүнийг өөрийн гишүүний эрхээ цуцалсан, түдгэлзүүлсэн эсэхээс үл хамааран Скиндокс Монголиагийн гишүүнчлэлд агуулагдах аливаа эрх, урамшууллыг түдгэлзүүлэх, эсвэл өөрчилж (цол бууруулах, урамшууллын хэмжээг багасгах гэм мэт байх боловч үүгээр хязгаарлагдахгүй) болно. Гэхдээ Скиндокс Монголиа нь өмнө дурдсанаар хязгаарлагдахгүйгээр бүтээгдэхүүн худалдан авах, үйлчилгээг ашиглах, шилжүүлгийн эрх, маркетингийн төлөвлөгөөний дагуу олгосон эрхийг түдгэлзүүлэх, маркетингийн төлөвлөгөөний бонус, оноог олгохгүй байх, эсвэл ямар нэгэн урамшууллын төлбөр, шагналыг цуцлах, түдгэлзүүлж болно.

12.2.Гишүүнчлэлийг түдгэлзүүлэх, цуцлах тухай

  • 12.2.1.Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, талуудын хооронд байгуулсан энэхүү гэрээний заалт, Скиндокс Монголиагийн бизнесийн нийтлэг дүрэм, журам, Скиндокс Монголиагийн ёс зүйн дүрэм болон бусад холбогдох хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд зөрчлийн улмаас үүссэн үр дагавар, бусдад болон олон нийтэд үзүүлсэн нөлөө, нөлөөлөл, бусдад учруулсан хохирлын хэмжээ зэргийг харгалзан гишүүний гишүүнчлэлийн эрхийг 1 сараас 12 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх, эсхүл цуцална.

12.3.Гишүүнчлэлийг түдгэлзүүлсэн хугацаанд гишүүний дараах үйлдлүүдийг хязгаарлаж, шийтгэлийн нарийвчилсан зүйл, заалтыг ёс зүйн хорооноос шийдвэрлэнэ.

  • 12.3.1.Бүтээгдэхүүн худалдан авах эрхгүй болох
  • 12.3.2.Шинэ гишүүд урих болон санал болгох эрхгүй болох
  • 12.3.3.Скиндокс Монголиагийн Цахим хуудсанд нэвтрэхийг хориглох
  • 12.3.4.Скиндоксоос зохион байгуулж буй аливаа хурал, сургалт, семинарт оролцох эрхийг хязгаарлах

12.4.Гишүүнчлэлийг түдгэлзүүлэхдээ тухайн гишүүн болон түүний дээд цолтой гишүүн зөрчил гаргасан эсэх, дээд цолтой гишүүний удирдлагын хариуцлага зэргийг хамааруулан цогцоор нь шийднэ. Мөн тухайн зэрэг цолыг нь түдгэлзүүлэх болон бууруулах хүртэл арга хэмжээ авч болно.

12.5.Гишүүн оногдуулсан шийтгэлээ биелүүлээгүй, дахин энэ зүйлд заасан зөрчил гаргасан бол дахин хүндрүүлсэн шийтгэл оногдуулна.

12.6.Поларис, Роёал Поларис, Кроун Поларис цолтой гишүүд сүүлийн 3 сарын хугацаанд өөрийн багтаа 110,000PV -ээс дээш худалдан авалт хийсэн гишүүн элсүүлээгүй бол гишүүнчлэлийг 6 сараар түтгэлзүүлнэ. Уг хугацаа 12 сар хүртэл үргэлжилбэл гэрээг цуцална.

12.7.Гишүүд энэхүү Гишүүнчлэлийн гэрээний 12.1-р зүйлд заасан хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч, өөрөө сайн дураар Скиндокс Монголиад мэдэгдсэн тохиолдолд дахин энэ төрлийн зөрчил гаргахгүй байхыг тус гишүүнд сануулах арга хэмжээ авна.

13.ГИШҮҮНЧЛЭЛИЙН ГЭРЭЭНИЙ ЦУЦЛАЛТ БА ХУГАЦАА

13.1.Талуудын хооронд үүссэн харилцаанд үндэслэсэн нөхцөлүүд

Эдгээр Үйлчилгээний нөхцөлийн дараах нөхцөлүүд нь талуудын хоорондын харилцааны үндсэн суурь бөгөөд эдгээр нөхцөлийг зөрчсөн тохиолдолд Үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн зөрчилд тооцогдоно. (Жич. дор дурдсан жагсаалт нь үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн зөрчилд тооцох бүх нөхцөлийг илэрхийлэхгүй бөгөөд Скиндокс Монголиа нь эдгээр үйлчилгээний нөхцөлөөс өөр нөхцөлийг зөрчсөнийг зөрчилд тооцож болно):

  • 13.1.1.Эрх авах
  • 13.1.2.Гишүүдийн баталгаа;
  • 13.1.3.Гишүүнчлэл ба лавлагааны зөвшөөрөл;
  • 13.1.4.Гишүүдийн хориглосон үйлдэл;
  • 13.1.5.Оюуны өмч;
  • 13.1.6.Нууц мэдээлэл.

13.2.Хэрэв та 13.1-д заасан нөхцөлийн жагсаалтын аль нэгийг зөрчсөн бол Скиндокс Монголиад байгаа бусад эрх, арга хэмжээнээс гадна Скиндокс Монголиа таны гишүүнчлэлийг шууд түдгэлзүүлэх эсвэл цуцлах эрхтэй.

13.3.Сүүлийн 6 сарын хугацаанд огт худалдан авалт хийгээгүй гишүүнийг 7 дахь сараас гишүүний эрхийг цуцална.

13.4.Скиндокс Монголиагийн гишүүнчлэлийн эрх нь дээр дурдсанаас өөр аливаа зөрчлийн улмаас дуусгавар болгох, Гишүүн нь Скиндокс Монголиаг энэхүү Үйлчилгээний нөхцөл болон хуульд заасан бусад эрхэд хохирол учруулахгүйгээр, Үйлчилгээний нөхцөл болон аливаа гишүүнчлэл, мөн аливаа нөхцөлийг гишүүн зөрчсөн бол арван дөрөв (14) хоногийн өмнө урьдчилан бичгээр мэдэгдэн гишүүнчлэлийн эрхийг даруй цуцалж болно гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

13.5.Гишүүний эрх цуцлах, дуусгавар болгох тухай

  • 13.5.1.Дараах тохиолдолд гишүүнчлэл дуусгавар болно.
    • 13.5.1.1.Гишүүнчлэлийн бүртгэлтэй холбоотой хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тохиолдолд;
    • 13.5.1.2.Гишүүн нь өөрийн мэдээлэл дээр давхар гишүүн үүсгэсэн тохиолдолд;
    • 13.5.1.3.Компанид ноцтой хохирол учруулсан тохиолдолд;
      * “Ноцтой хохирол” гэдэг нь компанийн нэр хүндэд халдсан, зориудаар худалдан авсан барааг бөөнөөр нь буцаах, бусдад худалдан борлуулахдаа хямдруулж борлуулах, эсвэл Скиндоксгийн дүрэм журмыг дагаж мөрдөөгүйгээс үүдэн шүүхэд хандсаны улмаас санхүүгийн алдагдалд орохыг хэлнэ.
    • 13.5.1.4.Скиндокс Монголиатай ижил үйл ажиллагаа явуулдаг компани эсвэл ижил төстэй компаниудын бүтээгдэхүүн, бизнесийг сурталчлах, борлуулах тохиолдолд (Үүнд: олон шатлалт маркетинг, шууд борлуулалттай буюу сүлжээний байгууллагууд орно) мөн гишүүдэд танилцуулга, болон бүртгэл гэх мэттэй дүйцэхүйц үйлдэл хийсэн тохиолдолд,
  • 13.5.2.Дээрх зөрчлийг гаргасан гишүүний эрхийг 2 тал зөвшилцөхгүйгээр Скиндокс Монголиа дангаараа гишүүнчлэлээ цуцлах эрхтэй бөгөөд гишүүнчлэл дуусгавар болсон тохиолдолд Скиндокс Монголиатай тогтоосон эрх зүйн бүх харилцаа дуусгавар болох ба тухайн гишүүн гишүүний эрхээ эдлэхгүй.
  • 13.5.3.Скиндокс Монголиа нь гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгохдоо тухайн гишүүн тухайн зөрчлийг гаргасан эсэхэд хяналт тавьж шалгах, мөн тухайн гишүүний багийн том цолтой гишүүний хариуцлага гэх мэт олон талаас нь судалж үзнэ. Хариуцсан том зэрэг цолтой гишүүнд сахилгын арга хэмжээг давхар авч болно.

13.6.Гишүүн нь Скиндокс Монголиагийн гэрээг цуцлах тухай хүсэлтээ skindoxmgl@gmail.com цахим шуудангийн хаягаар, эсвэл Скиндокс Монголиагаас тогтоосон өөр хэлбэрээр гишүүнчлэлээ цуцлах тухай хүсэлт, захидал илгээснээр гишүүнчлэлээ болон энэхүү үйлчилгээний нөхцөлийг цуцалж болохыг зөвшөөрч байна. Гишүүнчлэлийг цуцлах тухай хүсэлт, захидлыг Скиндокс Монголиа хүлээн авсан бол гэрээг цуцалсанд тооцно.

13.7.Гишүүнчлэлийн гэрээг цуцалсны үр дагавар.

Гишүүнчлэл болон/эсвэл эдгээр үйлчилгээний нөхцөлийг цуцлах буюу дуусгавар болгох үед гишүүн дараах зүйлийг үл маргах журмаар зөвшөөрнө:\

  • 13.7.1.Энэхүү Гэрээний дагуу гишүүнд олгосон шилжүүлэх эрх дуусгавар болно;
  • 13.7.2.Маркетингийн төлөвлөгөөнд тусгагдсан гишүүний аливаа бонус, оноо, шагнал, цол болон бусад зүйлийг гишүүн ямар ч хэлбэрээр эргүүлэн авах, нөхөн төлөх боломжгүй;
  • 13.7.3.Гишүүний аливаа оюуны өмчийг ашиглах бүх эрх, тусгай зөвшөөрлийг (брэндийн нэр, барааны тэмдэг, нууц мэдээлэл гэх мэт) Скиндокс Монголиа буцаан авахыг;
  • 13.7.4.Гишүүн нь Скиндокс Монголиагийн оюуны өмч болон Скиндокс Монголиагийн оюуны өмчийг дуурайсан, эсвэл түүнтэй төстэй аливаа зүйлийг ашиглах, харуулахыг зогсоох;
  • 13.7.5.Аливаа Нууц мэдээллийг ашиглахаа зогсоох;
  • 13.7.6.Энэхүү Гэрээний төгсгөлд гишүүний хүлээсэн үүргийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд Скиндокс Монголиагаас үндэслэлтэй шаардсан, шаардлагатай буюу хүссэн бүх зүйлийг (бүх бичиг баримтыг бүрдүүлэх) хийх.

13.8.Таны гишүүнчлэл болон/эсвэл Үйлчилгээний нөхцөлийг цуцлах, дуусгавар болгох, эсхүл эдгээр үйлчилгээний нөхцөлийн дагуу гишүүнчлэлээ түдгэлзүүлэх нь таныг дээрх үйлдлийг хийх, шийдвэр гаргахаас өмнө Скиндокс Монголиагаас худалдаж авсан аливаа бүтээгдэхүүнтэй холбоотой эрхэнд нөлөөлөхгүй. Хугацаа дуусах эсвэл түдгэлзүүлэх гэх мэт.

14.ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ

14.1.Скиндокс Монголиа нь толгой компанийн шийдвэр, Скиндокс Монголиагийн дагаж мөрдөх нийтлэг хэм хэмжээ, дүрэм журамд орсон нэмэлт өөрчлөлт болон хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм журам болон аливаа хэм хэмжээнд орсон өөрчлөлттэй уялдуулан шаардлагатай гэж үзвэл эдгээр үйлчилгээний нөхцөл болон түүний бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй.

15.ДААЛГАВАР

15.1.Та Скиндокс Монголиагийн урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүйгээр эдгээр үйлчилгээний нөхцөлийн дагуу олж авсан эрх, үр шим, ашиг тус болон Скиндокс Монголиагийн өмнө хүлээсэн үүргээ бусдад шилжүүлэх эрхгүй.

16.ТУСГААР БАЙДАЛ

16.1.Та тус гэрээний заалтуудтай заавал уншиж танилцсаны дараа гэрээг хүлээн зөвшөөрч, бидний санал болгож байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах, эсхүл гишүүнээр элсэх шаардлагатайг анхаарна уу. Хэрэв уг заалтад ямар нэгэн хүчин төгөлдөр үйлчлэх боломжгүй нөхцөл тусгагдсан бол гэрээг цуцлах нь арилжааны үндсэн зорилго эсвэл эдгээр нөхцөлийн үр нөлөөг өөрчлөхөөс бусад тохиолдолд уг заалтыг хасаж, бусад нөхцөлүүд хүчинтэй хэвээр байна. Өөрөөр хэлбэл тухайн тодорхой нэг заалтыг хүчингүй болгосон, хүчин төгөлдөр бусад тооцсон нь гэрээний бусад заалтыг бүхэлд нь хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болохгүй.

17.ТАТГАЛЗАЛ БА НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНҮҮД

17.1.Талуудын аль нэг нь гэрээний нөхцөлийн дагуу аливаа эрхээ эдлэхээ больсон, эсвэл хойшлуулсан нь уг эрхээс татгалзсан гэсэн үг биш юм. Гэрээнд дурдагдсанаас бусад тохиолдолд, уг гэрээний үйлчилгээний нөхцөлд заасан хариу арга хэмжээ нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд авагдана. Энэ нь аль нэг талын бусад эрх чөлөөг хязгаарлахгүй.

18.ЦАХИМ ХАРИЛЦАА

18.1.Гишүүн нь cosdox.com цахим хуудас, үйлчилгээнд зочлох, Скиндокс Монголиагийн цахим шуудангийн хаягаар захидал илгээх, цахим хуудас дээр мэдэгдэл нийтлэх зэрэг тохиолдол бүрд Скиндокс Монголиа хоорондын харилцаа холбоонд цахим шуудан болон бусад цахим хэрэгслийг ашиглах боломжтой. Хэрэв Монгол улсын хууль тогтоомжид өөрөөр заасан бол тухайн шаардлагад нийцүүлэн харилцана. Гишүүн нь үүгээр Скиндокс Монголиагаас цахим хэлбэрээр харилцаа холбоог хүлээн авахыг зөвшөөрч байгаа бөгөөд танд өгөх бүх нөхцөл, болзол, гэрээ, мэдэгдэл, тодруулга болон бусад харилцаа холбоог бичгээр, цахим хэлбэрээр, явуулахыг зөвшөөрч байна. Дээр дурдсан зүйл нь гишүүний хуулиар олгогдсон эрхэд нөлөөлөхгүй.

19.ГУРАВДАГЧ ЭТГЭЭДИЙН ЭРХ

19.1.Гэрээ байгуулж буй 2 талаас өөр хэн ч эдгээр нөхцөл, болзлын аль нэг хэсгийг талуудын өмнөөс хэрэгжүүлэх эрхгүй.

19.2.Нас барсан гишүүний ID-г өвлөн авах эрх нь шууд хамааралтай гэр бүлийн гишүүнд өвлөгдөнө. Өвлөж авахдаа нас барсны гэрчилгээг, өргөдлийн хамт Скиндокс Монголиад гаргаж шийдвэрлүүлнэ.

20. ХЭРЭГЛЭХ ХУУЛЬ БА МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

20.1.Энэхүү Гишүүнчлэлийн гэрээнд заагаагүй, уг гэрээгээр зохицуулаагүй нөхцөл, болзлыг Скиндокс бизнесийн үйл ажиллагаанд удирдлага болгодог нийтлэг дүрэм, журам, Скиндоксгийн ёс зүйн дүрэм болон Монгол улсын холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.

20.2.Энэхүү Гэрээний нөхцөл, болзлыг хэрэгжүүлэхтэй холбоотой талуудын хооронд аливаа маргаан гарвал гэрээнд оролцогч талууд эвлэрлийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд эвлэрч эс чадвал уг маргааныг Монгол улсын шүүхэд хандан шийдвэрлүүлнэ.

ХОЁР: БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАХ НӨХЦӨЛ

1.ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1.Дор дурдсан нөхцөлүүд нь Гишүүн Скиндокс Монголиагийн цахим хуудсаар дамжуулан бүтээгдэхүүн худалдан авах үед үүсэх харилцааг зохицуулна. ("Үйлчилгээний нөхцөл") Гишүүн нь cosdox.com цахим хуудаснаас бүтээгдэхүүн худалдаж авснаар дараахь зүйлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно:

  • 1.1.1.Гишүүнчлэлийн гэрээ;
  • 1.1.2.Тус гэрээнд орох өөрчлөлт;
    Хууль эрх зүйн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас, мөн Скиндокс Монголиагийн зүгээс гаргасан шийдвэртэй холбоотой өөрчлөлтүүд үүнд багтана. Гарах өөрчлөлтүүдийг тухай бүрт мэдээллэх бөгөөд, өөрчлөлттэй холбоотой гэрээ цуцлах гэх мэт шийдвэрийг нэг сарын өмнө Скиндокс Монголиад мэдэгдэх үүрэгтэй.
  • 1.1.3.Тодорхой бүтээгдэхүүнд хамаарах тусгай нөхцөл.
  • 1.1.4.Та эдгээр тусгай нөхцөлүүдтэй худалдан авалт хийх явцдаа заавал танилцах ёстой.

1.2.Бүтээгдэхүүний захиалгад тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Гэрээний нөхцөл (доор тодорхойлсон) үйлчилнэ.

1.3.Гишүүн бүтээгдэхүүн захиалахын өмнө эдгээр нөхцөл, болзлыг анхааралтай унших үүрэгтэй.

2.ГИШҮҮНИЙ ЭРХ ҮҮРЭГ

Скиндокс Монголиа нь таны цахим хуудсаар дамжуулан худалдан авсан бүтээгдэхүүнийг нийлүүлэх үүрэгтэй.

2.1.Монгол улсын Иргэний хуулийн 243-261-р зүйлд заасан Худалдах, худалдан авах гэрээний зүйл, заалтууд болон холбогдох бусад заалтуудын дагуу талуудын хооронд хууль ёсны хүчинтэй гэрээ байгуулахаас өмнө худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй.

2.2.Дээрх зүйлд заасны дагуу баталгаат хугацааны дотор биет байдлын болон эрхийн доголдолтой бараа, бүтээгдэхүүний талаар доголдлыг арилгуулах, доголдгүй ижил төрлийн бараа, бүтээгдэхүүнээр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа нөхөн төлүүлэх, эсхүл гэрээгээ цуцалж, бараа, бүтээгдэхүүнийг буцаан хүлээлгэн өгч, үнийг буцаан авах эрхтэй болно. Буцаалт хийсэн тохиолдолд PV болон маркетингийн төлөвлөгөөгөөр бодогдсон бонус хасагдана.
Мөн бонус авсан бол бонус авсны дараа буцаан олгох үүрэгтэй.

Жич: Дараах тохиолдолд худалдан авагч, хэрэглэгч нь дээр дурдсан шаардлага гаргах эрхээ эдлэх боломжгүй. Үүнд:

  • Эд хөрөнгө хүлээн авах үедээ уг бараа, бүтээгдэхүүний доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээн авсан;
  • Тухайн бараа, бүтээгдэхүүний доголдол нь тээвэрлэлт, хадгалалт, ашиглалтын горим зөрчсөнөөс үүссэн;
  • Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үүссэн.
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ГҮШҮҮНЧЛЭЛИЙН ГЭРЭЭ-ний 3 заалтад /холбоо барих/ заасан холбоо барих бүх төрлөөр авах боломжтой.

3.СКИНДОКСГИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЗАХИАЛАХ

3.1.Талуудын хооронд Бүтээгдэхүүн худалдах тухай гэрээ хэрхэн байгуулагдахыг доор дурдсан болно. Цахим хуудас дээр худалдан авах боломжтой бүтээгдэхүүнтэй танилцах боломжтой бөгөөд энэ нь шууд гэрээ байгуулах санал биш гэдгийг анхаарна уу.

3.2.Хэрэглэгч бүтээгдэхүүний захиалга өгөх, худалдан авалт хийхээс өмнө Скиндокс Монголиагийн гишүүн болсон байх шаардлагатай.

3.3.Хэрэглэгч захиалгаа илгээхээсээ өмнө сайтар уншиж, захиалга бүрэн, зөв эсэхийг нягтлан шалгах үүрэгтэй.

3.4.Төлбөр бүрэн төлөгдсөнөөр бүтээгдэхүүний захиалга баталгаажиж, та хүргэлтээр болон өөрийн биеэр авах боломжтой болно.

3.5.Захиалга дараах шалтгааны улмаас цуцлагдах боломжтой. Үүнд:

  • 3.5.1.Захиалсан бүтээгдэхүүн агуулахад байхгүй, эсхүл үйлдвэрлэгдэхээ больсон;
  • 3.5.2.Захиалга хийгээд төлбөр хийгдээгүй эсвэл төлбөр хийгээд захиалга хийгдээгүй;
  • 3.5.3.Урамшуулалт, бэлэгтэй, хямдралтай /үүгээр хязгаарлагдахгүй/ худалдааны хугацаа дууссаны дараа захиалга хийсэн эсвэл хугацаандаа багтаж төлбөр дутуу төлөгдсөн болон төлөгдөөгүй;
  • 3.5.4.Хүргэлтийн үйлчилгээний төлбөр төлөгдөөгүй;
  • 3.5.5.Гишүүнчлэлийн ID дээр 1 төрлийн бараанаас хэт олон бүтээгдэхүүн захиалсан;
  • 3.5.6.Бүтээгдэхүүний үнэ тодорхойлолтод алдаа гарсан;
  • 3.5.7.Бүтээгдэхүүний захиалгын төлбөрийг төлөхдөө гүйлгээний утга дээр зөвхөн Гишүүнчлэлийн ID-г бүтнээр бичнэ. Жишээ: KR01020304, MN0102030

3.6.Хэрэв дээр дурдсан шалтгааны улмаас захиалгыг хүлээн аваагүй бол (төлбөрийн хүсэлт зөвшөөрөгдөх боломжгүйгээс бусад тохиолдолд) төлбөрийг ажлын 2 хоногт багтаан буцаан олгоно. Шаардлагатай тохиолдолд гишүүнд урьдчилан мэдэгдсэн болон гишүүний буцаалт хийх хүсэлтээр буцаан олгоно. Буцаалтыг хийхдээ төлбөр хийсэн дансанд буцаана.

3.7.Манай бараа, бүтээгдэхүүнийг хүргэлтийн захиалгын дагуу танд хүргэх үйлчилгээг үзүүлж буй хүргэлт, тээвэрлэлтийн компани таны захиалгыг хүргэхийн тулд Гэрийн хаяг, яаралтай үед холбогдох утасны дугаар тодорхой байхыг анхаарна уу. Орон нутгийн хүргэлтийн хувьд унаанд хийж, холбогдох мэдээллийг захиалагчид мэдэгдэх болно.

3.8.Бүх гишүүд Скиндоксгийн бүтээгдэхүүнийг компанийн cosdox.com цахим худалдааны системээс худалдан авна.

3.9.Гишүүн шинээр худалдан авалт хийхдээ бараа материалаа хэтрүүлэн худалдан авч хадгалахгүй байх, бусад хэрэглэгчдэд худалдах зорилгоор бүтээгдэхүүнээ хэтрүүлэн худалдан авч болохгүй.

3.10.Скиндокс Монголиагийн гишүүд хэрэглээгээ зөв тодорхойлж, түүндээ тохирсон хэмжээний бүтээгдэхүүн худалдаж авах шаардлагатай.

3.11.Захиалга хийх хугацаа: Гишүүн cosdox.com ашиглан цахим худалдааны системийг ашиглан 7 хоногийн 24 цагт хэдэн удаа ч захиалга хийж болно. Гэхдээ 50%-ийн худалдан авалт хийдэг гишүүн нь тухайн сарын худалдан авалтын дээд хэмжээ 6,000,000₮-өөс хэтрэхгүй байна. cosdox.com сайт дээр дээрх дүн хэтэрвэл захиалга хийгдэх боломжгүйг анхаарна уу.

3.12.Захиалга баталгаажих, цуцлагдах хугацаа: Гишүүн нь захиалга хийснээс хойш 72 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Захиалгын төлбөр 72 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдана. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд хэрэв хүсвэл захиалгыг дахин шинээр үүсгэх боломжтой.

3.13.Гишүүн 72 цагийн дотор төлбөрийг гүйцэтгэж чадаагүйн улмаас захиалга цуцлагдсан тохиолдолд Скиндокс Монголиа нь ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.

4.БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОЛГОЛТ, ХҮРГЭЛТ

4.1.Скиндокс Монголиа нь гишүүний баталгаажсан захиалгыг өдөр бүр олгох, хүргэх ажлыг зохион байгуулах бөгөөд доорх хуваарийн дагуу ажиллана.
/Салбар оффист бараа олголт болон хүргэлт хийгддэг бол цагийн хуваарь өөр байж болно. Энэ талаар мэдээллийг Skindox Center Mongolia фэйсбүүк пэйжээр тухай бүрт мэдэгдэнэ./

  • 4.1.1.Нярав дээрээс бүтээгдэхүүнийг биечилж олгох:
    Гараг Бараа олгох цаг Цайны цаг
    Даваа 09:00-20:00
    Мягмар 09:00-17:00 13:00-14:00
    Лхагва 09:00-20:00 13:00-14:00
    Пүрэв 09:00-17:00 13:00-14:00
    Баасан 09:00-20:00
    Бямба 09:00-17:00 13:00-14:00
    Лхагва 09:00-17:00 13:00-14:00

    Анхааруулга: Даваа, Лхагва, Баасан гарагуудад баталгаажуулалт 18:00 цаг хүртэл хийгдэнэ. 18:00 цагаас өмнө хийгдсэн баталгаажсан захиалга 20:00 цаг хүртэл олгогдоно.
  • 4.1.2.Бүх нийтээр амрах өдөр болон улсын тэмдэглэлт дараах баяруудад албан ёсоор амарна.
    • Жил бүрийн 1 дүгээр сарын 1-ий өдөр,
    • Цагаан сарын шинийн 1, 2, 3-ны өдрүүд,
    • Үндэсний их баяр наадам 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдрүүд,

4.2.Бүтээгдэхүүний хүргэлт,

  • 4.2.1.Бүтээгдэхүүний хүргэлт 4.1.2-д заасан амралтын өдрөөс бусад бүх өдрүүдэд хийгдэх бөгөөд өдөр бүрийн 17:00 цагаас өмнө баталгаажсан захиалга 4.3-т заасан хугацаанд хүргэгдэх боломжтой.
  • 4.2.2.Баталгаажсан захиалга баталгаажсан өдрөөс хойш УБ хот дотор 24-48 цагийн дотор хүргэгдэнэ. Мөн орон нутгийн унаанд 24-48 цагийн дотор тавигдаж хүргэгдэнэ. Захиалгын бүтээгдэхүүний овор хэмжээнээс хамаарч хүргэлтийн төлбөр нэмэгдэнэ.
  • 4.2.3.Хүргэлтийн төлбөр 8000₮ /Үнэд өөрчлөлт орж болно. Өөрчлөлт орвол цахим хэлбэрээр гишүүдэд мэдээллэнэ./ бөгөөд 3 сая төгрөгөөс дээш худалдан авалтад УБ хот дотор хүргэлт үнэгүй.
  • 4.2.4.Гишүүний нэг ID дээр захиалсан захиалга УБ хот дотор 1 хүргэлт гэж тооцохыг анхаарна уу.
  • 4.2.5.Орон нутгийн хүргэлт нь орон нутгийн унаанд тавих хүртэл хүргэлт байх бөгөөд лидер гишүүний ID дээр багийн гишүүдийн баталгаажсан захиалга нэгтгэгдэж хүргэлт хийгдэж болно. Гэхдээ тухайн орон нутгийн хамгийн том цолтой гишүүн Скиндокс Монголиад нэгтгэж авах хүсэлтээ өргөдлөөр албан ёсоор гаргасан байх ёстой.

4.3.Хүргэлт хийх үед хүлээн авах хүн байхгүй байсан тохиолдолд Хүргэлтийн байгууллагын агуулахад барааг буцаан хүргэх ба дахин хүргэлтийн төлбөрийг төлөх шаардлагатай.

4.4.Алслагдмал бүс нутагт болон байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйл (түр зуурын нөөцгүй, хаяг нь тодорхойгүй, мэдээллүүдийг буруу оруулсан гэх мэт) гэх мэт бусад шалтгааны улмаас хүргэлт хойшлогдох боломжтойг анхаарна уу.

5.БАРАА СОЛИХ

5.1.Гишүүн нь худалдан авсан бүтээгдэхүүнээ /бүтээгдэхүүний НӨАТ-ын баримыг уншуулсан, бүтээгдэхүүнийг задласан, хадгалалт, тээвэрлэлтийн горим алдагдаагүй тохиолдолд/ өөр бүтээгдэхүүнээр солих хүсэлт гаргасан тохиолдолд тухайн бүтээгдэхүүнтэй ижил үнэтэй бүтээгдэхүүнээр, сав, баглаа, боодол нь бүрэн бүтэн гэж үзвэл тухайн барааг 7 хонгийн дотор шаардлагатай гэж үзвэл сольж болно.

5.2.Урамшууллаар авсан тохиолдолд бүтээгдэхүүнийг солих боломжгүй.

6.БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ОЛГОХ, ХҮРГЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СЭТГЭЛ ХАНАМЖ

6.1.Гишүүний захиалгын дагуу бараа олгох хэсэг дээр бараа олгогч нярав нь 4.1-т заасан ажлын хуваарийн дагуу олгох үүрэгтэй бөгөөд харилцан хүндэтгэлтэй хандана.

6.2.Бүтээгдэхүүн олгоход гишүүний нэрийн өмнөөс өөр хүн захиалсан барааг авч болох бөгөөд гишүүн өөр хүнд олгож болох мэдээллийг /Нэр, Утасны дугаар/ захиалга хийх үедээ cosdox.com цахим хаяг дээрх тэмдэглэл хэсэг дээр мэдээллэсний үндсэн дээр олголтыг хийнэ.

6.3.Таны баталгаажсан захиалга 6 сарын дараа ирж авах үед тухайн бараа тасарсан, үйлдвэрлэгдэхээ больсон бол захиалгыг ижил дүнтэй бүтээгдэхүүнээр үнийн дүнд тааруулж, өөрчилж авах боломжтой. Буцаалт хийх боломжгүй бөгөөд гишүүдийн бонус бодолтод сөрөг нөлөөтэй.

6.4.Гишүүний зөвшөөрлөөр өөр хүнд олгогдсон бараа няраваас хүлээн авсанаас хойш Скиндокс Монголиа бүтээгдэхүүний хүргэгдэх явцад үүсэх аливаа эрсдэлд хариуцлага хүлээхгүй болно.

6.5.Хэрэв бидний хяналтаас гадуурх үйл явдлын улмаас бүтээгдэхүүний нийлүүлэлт хойшлогдвол бид тантай аль болох хурдан холбоо барьж, саатлын үр нөлөөг багасгах арга хэмжээ авах болно. Хэрэв их хэмжээний саатал гарах эрсдэлтэй бол та бидэнтэй холбогдож захиалгыг цуцалж, төлбөрийг нь төлсөн боловч хүлээж аваагүй бүтээгдэхүүнийхээ төлбөрийг буцаан авах боломжтой.

6.6.Бид Монгол улсад байрлалтай хаягаас бусад хаягаар бараа, бүтээгдэхүүнийг хүргэхгүй.

6.7.Бүтээгдэхүүн болон сав баглаа боодлын харагдах байдал нь мэргэжлийн зураг авалт, гэрэл тусгал, зураг авалтын өнцөг зэрэг хүчин зүйлээс шалтгаалан манай цахим хуудас дээрх зурагт үзүүлснээс өөр байж болно.

6.8.Гишүүн нь бүтээгдэхүүнийг хүлээн авснаас хойших бүх эрсдэлийг өөрөө хариуцна. Бараа бүтээгдэхүүний төлбөрийг бүрэн төлсөн бөгөөд түүнийг хүлээн авсан бол тухайн бараа, бүтээгдэхүүний өмчлөх эрх танд шилжинэ.

7.ҮНЭ, ТӨЛБӨР

7.1.7.1.Барааны төлбөрийг Скиндокс Монголиагийн цахим хуудсанд заасан төлбөрийн арга хэрэгслийг ашиглаж төлнө. Таны хувийн мэдээллийг гуравдагч талын санхүүгийн байгууллагатай хуваалцах боломжтойг анхаарна уу.

7.2.Бүтээгдэхүүний үнэ нь НӨАТ багтсан үнэ болно.

7.3.Скиндокс нь бүтээгдэхүүний үнийг эдийн засаг, зах зээлийн бодит нөхцөл байдал, тухайн үеийн ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан шинэчлэх, өөрчлөх эрхтэй.

8.ТАТВАР

8.1.Та Скиндокс Монголиагийн цахим хуудас болон үйлчилгээгээр дамжуулан худалдан авалт хийснээр тухайн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэд Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжид заасан хувь хэмжээгээр НӨАТ багтсан болно.

8.2.Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжид заасны дагуу та өөрийн урамшууллаар авсан дүнгээр цахим и-баримтын хэлбэрээр Скиндокс Монголиа руу шивэх үүрэгтэй.

8.3.Скиндокс Монголиагийн маркетингийн төлөвлөгөөний дагуу олгогдсон бонустай холбоотойгоор аливаа татвар, хураамж, шимтгэлийг эрх бүхий байгууллага оногдуулсан бол тухайн төлбөрийг Скиндокс Монголиа хариуцахгүй.

8.4.Та 8.2-т заасан үүргээ биелүүлээгүйн улмаас танд олгогдох бонус олгогдохгүй.

9.ХАРИУЦЛАГА БА ХЯЗГААРЛАЛТ

9.1.Скиндокс Монголиа нь Бүтээгдэхүүнийг зуучлан, түгээх нөхцөлөөр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас гишүүдэд учирсан аливаа хохирлыг хариуцан хохиролгүй болгоно. Харин Скиндокс Монголиагийн захирлууд, албан тушаалтнууд, ажилчид, төлөөлөгчид дараах хохирол, бизнесийн алдагдал, эрсдэлийг хариуцахгүй:

Дараах хохирол:

  • 9.1.1.Гэрээ байгуулах үед давагдашгүй хүчин зүйлээс үүссэн хохирол;
  • 9.1.2.Скиндокс Монголиагийн буруутай шийдвэр, үйл ажиллагааны улмаас үүсээгүй хохирол;
  • 9.1.3.Бизнесийн алдагдал;
  • 9.1.4.Гишүүн бус хүмүүст учирсан хохирол;

Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол баг үгүй.
ЕС ЗҮЙ = ИТГЭЛ + ХАРИЛЦАА
СКИНДОКС МОНГОЛИА
Шинэчлэсэн огноо: 2026.04.01

Хувийн мэдээлэл боловсруулах бодлого буюу нууцлалын мэдэгдэл.

НУУЦЛАЛЫН МЭДЭГДЭЛ

Энэхүү нууцлалын мэдэгдлээр Монгол улсад хууль ёсны дагуу үүсгэн байгуулагдсан БНСУ-ын Скиндокс компанийн гоо сайхны бүтээгдэхүүн болон бусад төрлийн бүтээгдэхүүнийг Монголд зуучлан, түгээх, тэдгээртэй холбогдон гарах үйл ажиллагааны албан ёсны үүргийг хүлээсэн “Скиндокс бьюти косметикс” ХХК (цаашид “Скиндокс Монголиа” гэх) нь таны cosdox.com цахим хуудсаар дамжуулан бидэнд илгээсэн болон бусад хэлбэрээр бидэнд өгсөн хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, дамжуулах, хадгалах болон устгах харилцааг зохицуулах тул та нэг бүрчлэн уншиж танилцаж, өөрийн зөвшөөрөл, баталгааг өгнө үү. Энэхүү мэдэгдлийн нөхцөл нь Монгол улсын холбогдох хууль, тогтоомжид нэмэлт өөрчлөлт орох, хүчингүй болох, эсхүл бусад шалтгаан нөхцлийн улмаас өөрчлөгдөж болзошгүй тул тодорхой хугацааны давтамжтайгаар шалгаж үзэж байхыг зөвлөж байна. Хэрэв нууцлалын мэдэгдэлд мэдэгдэхүйц өөрчлөлт оруулбал бид үүнийг өөрийн цахим хуудсаар дамжуулан танд мэдэгдэх болно.

1. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү Нууцлалын мэдэгдэл (цаашид “нууцлалын мэдэгдэл” гэх)-ийн нөхцөлөөр cosdox.com цахим хуудас (цаашид “веб сайт”, эсхүл “цахим хуудас” гэх)-г ашиглан Скиндоксийн бараа, бүтээгдэхүүнийг захиалах, худалдан авах, төлбөр тооцоо хийх, хүргүүлэх тохиолдолд таны зөвшөөрлөөр хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, боловсруулах, хадгалах, дамжуулах, устгахтай холбоотой харилцааг зохицуулна.

1.2. Скиндоксийн цахим хуудаст гишүүнээр бүртгүүлсэн Монгол улсын иргэн, Монгол улсад түр болон байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн, харьяалалгүй хүн, бизнес эрхлэгчийг (цаашид “Гишүүн” гэх ) гэж тус тус үзнэ.

1.3. Мэдээлэл хариуцагч нь Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан “Скиндокс Монголиа” байна.

1.4. Скиндокс Монголиа нь мэдээллийг цуглуулах, ашиглах, боловсруулах, дамжуулах, устгахдаа “Гүшүүн”-ээс зөвшөөрөл авна.

1.5. 1.5. Гишүүнчлэлийн гэрээний 1, 2-р хэсэг болон энэхүү нууцлалын мэдэгдлийг нэг бүрчлэн уншиж танилцан, зөвшөөрсөн аливаа үйлдэл хийснийг “НУУЦЛАЛЫН МЭДЭГДЛИЙГ ОЙЛГОЖ, САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ЗӨВШӨӨРСӨН”, хүсэл зоригоо сайн дураар илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

1.6. Скиндокс Монголиа нь Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд, төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, шаардлагаар “Гишүүн”-ий мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэйг “Гишүүн” би ойлгож зөвшөөрч байна.

1.7. 1.7. “Гишүүн” Скиндокс Монголиагийн цахим хуудас дээрх өөрийн нэвтрэх нэр, нууц үг, бусад мэдээллийг хамгаалах үүрэгтэй бөгөөд тийнхүү хамгаалах үүрэгтээ хайнга хандсан, санаатай болон болгоомжгүй хэлбэрээр бусдад өөрийн төхөөрөмж, түүний нууц үг, төхөөрөмж дээрх аливаа мэдээллийг алдсан, энэхүү Гэрээнд заасан үйлчилгээг бусдад ашиглуулах боломж бүрдүүлснээс үүсэх аливаа хариуцлагыг “Гишүүн” дангаар хариуцах ба Скиндокс Монголиа ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

1.8. Энэхүү Нууцлалын мэдэгдлээр зохицуулаагүй бусад асуудлыг Монгол улсын Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.

2. “Гишүүн”-ний хувийн мэдээлэл

2.1. ”Гишүүн”-ний мэдээлэл хариуцагч буюу Скиндокс Монголиагийн тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг хангах, “Гишүүн”-нд бүрэн ашиглах боломжийг олгох хүрээнд “Гишүүн”-ний дараах мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах бөгөөд эдгээр мэдээлэл нь дангаар болон хамтдаа “Гишүүн”-ний хувийн мэдээлэлд хамаарна:

  • 2.1.1. Регистрийн дугаар /Зөвхөн Монгол үсгээр байх/;
  • 2.1.2. ”Гишүүн”-ний эцэг /эх/-ийн нэр болон өөрийн нэр;
  • 2.1.3. Төрсөн огноо;
  • 2.1.4. Нас, хүйс;
  • 2.1.5. Захиалгын мэдээлэл, захиалгын үйл явц, захиалгын баталгаажилт;
  • 2.1.6. Захиалгын болон гүйлгээний түүх;
  • 2.1.7. Ажлын байр нэр, хаяг /хэрэв байгаа бол/;
  • 2.1.8. Оршин суух газрын хаяг, байршил;
  • 2.1.9. Цахим шуудан /и-мэйл/-ийн хаяг, холбоо барих утасны дугаар, шаардлагатай тохиолдол /таны утас холбогдох боломжгүй байх, захиалсан, худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг хүлээн авах хүн хаяг дээрээ байхгүй байх гэх мэт/-д холбоо барих хүний нэр, утасны дугаар;
  • 2.1.10. Арилжааны банкны харилцах данс болон дебет, кредит картын талаарх мэдээлэл /Зөвхөн Монгол үсгээр байх/;
  • 2.1.11. Спонсор болон уригчийн хувийн мэдээлэл;
  • 2.1.12. Скиндокс Монголиагийн цахим хуудсаар дамжуулан хийгдсэн гүйлгээнд хамаарах хүлээн авагчийн нэр, мөнгөн дүн, шилжүүлгийн огноо, гүйлгээний баталгаажилтад хамаарах мэдээллүүд;
  • 2.1.13. Татвар төлөгчийн дугаар /ТТД/
  • 2.1.14. Хуульд заасан бусад мэдээлэл;

2.2. ”Гишүүн”-ний мэдээлэл хариуцагч буюу Скиндокс Монголиа нь программ хангамжийг хөгжүүлэх, мэдээлэл технологийн шинэ шийдэлд тулгуурласан энгийн, хялбар, хэрэглээг бий болгох, хууль бус хандалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд дараах мэдээллийг цуглуулна. Үүнд:

  • 2.2.1. IP хаягийн мэдээлэл, веб хөтөч, ашиглаж буй үйлдлийн систем, Скиндокс Монголиагийн цахим хуудас, бүртгэлийн хаягт нэвтэрсэн хугацаа, газар зүйн байршлын мэдээллүүд;
  • 2.2.2. ”Гишүүн”-ний цахим гарын үсэг, цахим тодорхойлогчийн мэдээллүүд;
  • 2.2.3. Автомат мэдээлэл цуглуулагч файлын тусламжтайгаар автоматаар цуглуулж буй мэдээллүүд болох цахим орчинд хандсан эх сурвалжуудын мөрнүүд;
  • 2.2.4. Скиндокс Монголиагийн цахим хуудсыг хэрэглэх явцад үүсэж буй бүртгэлийн, таалагдсан барааны жагсаалт болон бусад цахим өгөгдлүүд;
  • 2.2.5. ”Гишүүн”-ний хүсэлт, санал, гомдол, түүнийг шийдвэрлэх явц, үр дүнгийн талаарх мэдээллүүд;

2.3. ”Гишүүн”-ний хувийн мэдээллийг ямар ч тохиолдолд нийтэд ил болгохгүй.

3. “Гишүүн”-ний хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, дамжуулах, устгахад баримтлах зарчим

3.1. Скиндокс Монголиа нь “Гишүүн”-ний мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахад дараах зарчмыг баримтална:

  • 3.1.1. Хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх;
  • 3.1.2. Хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;
  • 3.1.3. Ялгаварлан гадуурхахгүй байх;
  • 3.1.4. ”Гишүүн”-ний зөвшөөрлийн дагуу хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах;
  • 3.1.5. ”Гишүүн”-ний мэдээллийн аюулгүй байдлыг хангах.

4. “Гишүүн”-ний хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, боловсруулах нөхцөл, хугацаа

4.1. ”Гишүүн”-ний мэдээлэл хариуцагч нь “Гишүүн”ийг цахим хуудаст бүртгэх үед дараах шалтгаануудын улмаас “Гишүүн”-ний энэхүү нууцлалын мэдэгдлийн 2.1-д заасан мэдээллийг шаардаж, цуглуулдаг. “Гишүүн”-ний мэдээлэл хариуцагч нь дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр “Гишүүн”-ний мэдээллийг боловсруулж, ашиглахгүй болно. Үүнд:

  • 4.1.1. ”Гишүүн”-ийг бүртгэх, бүртгэгдсэн “Гишүүн”-ийг таних, тодорхойлох;
  • 4.1.2. Захиалсан бараа бүтээгдэхүүнийг хүргэх, захиалгатай холбоотой тодруулах зүйл гарсан тохиолдолд;
  • 4.1.3. Таны гар утсанд болон холбогдох цахим шууданд мэдэгдэл, мэдээлэл илгээх;
  • 4.1.4. ”Гишүүн”-ний бүртгүүлсэн хаягаар хүргэлтийн үйл ажиллагаанд ашиглах;
  • 4.1.5. ”Гишүүн”-ээс ирүүлсэн гомдлыг хянан шалгах явцад, Гишүүдийн хоорондын маргааныг шийдвэрлэх;
  • 4.1.6. Скиндокс Монголиагийн мэдээллийн аюулгүй байдлын хяналтыг сайжруулах, түүнтэй холбогдох тест хийх;
  • 4.1.7. Скиндокс Монголиад программ хангамжийн хөгжүүлэлт хийж, түүнийг тестлэх ажиллагаанд;
  • 4.1.8. Скиндокс Монголиад нэвтрүүлж байгаа шинэ бүтээгдэхүүн, болон модуль хөгжүүлэлтэд тест хийх;
  • 4.1.9. Техникийн засвар хийх үед;
  • 4.1.10. Скиндокс Монголиагийн “Гишүүн”-ний судалгаа ба хяналтад зориулж нийт “Гишүүн”, захиалга г.м болон бусад холбогдох мэдээлэл цуглуулах үед;
  • 4.1.11. ”Гишүүн”-нд шинэ бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, хямдралын мэдээллийг хүргэх зориулалтаар;
  • 4.1.12. Урамшуулалт цалин, бонусыг тооцоолж, боловсруулах түүнчлэн олгох үед;
  • 4.1.13. Бичгээр гэрээ байгуулах үед;
  • 4.1.14. ”Гишүүн”-тэй холбоо тогтоох, “Гишүүн”-нд шаардлагатай мэдээ, мэдээлэл, мэдэгдлийг цаг алдалгүй хүргэх.

4.2. Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, төлбөрийн талаарх мэдээллийг хүргүүлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх зорилгоор “Гишүүн”-ний мэдээллийг ашиглаж болно.

4.3. Зарим тохиолдолд хиймэл оюун ухаан ашиглан “Гишүүн”-ний мэдээллийг “Гишүүн”-ний зан төлөв, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох судалгаа хийх зорилгоор боловсруулан ашиглаж болно.

4.4. ”Гишүүн”-ний мэдээлэл хариуцагч нь “Гишүүн”ийг Скиндокс Монголиагийн цахим хуудсанд бүртгүүлснээс эхлээд бүртгэлийг хаах, цуцлах, идэвхгүй болгох хүртэл болон “Гишүүн” Скиндокс Монголиатай байгуулсан гэрээ, хэлцлийн хүчинтэй байх хугацаанд “Гишүүн”-ний мэдээллийг боловсруулж, ашиглана.

5. “Гишүүн”-ний хувийн мэдээллийг хадгалах, дамжуулах

5.1. Скиндокс Монголиа нь хууль тогтоомжид заасан үндэслэлээр, төрийн эрх бүхий байгууллагын шаардлагаар, мөнгө угаах терроризм болон онц ноцтой гэмт хэрэгтэн илрүүлэх зэрэг зорилгоор “Гишүүн”-ний мэдээллийг холбогдох төрийн байгууллагад дамжуулж болохыг “Гишүүн” Ойлгож, зөвшөөрч байна.

5.2. Скиндокс Монголиа нь “Гишүүн”-ний мэдээллийг Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, төлбөрийн талаар мэдээллийг хүргүүлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх зорилгоор БНСУ-ын СКИНДОКС-д дамжуулан өгөх зөвшөөрлийг “Гишүүн” Ойлгож, САЙН ДУРЫН үндсэн дээр зөвшөөрч байна.

5.3. .Энэхүү нөхцөлийн 5.1, 5.2-д зааснаас бусад байгууллагад дамжуулах тохиолдолд гагцхүү “Гишүүн”-ний өөрийнх нь зөвшөөрлийг авч дамжуулна.

5.4. “Гишүүн”-ний хувийн халдашгүй байдлыг хүндэтгэн дээдлэх бөгөөд Скиндокс Монголиагийн бүртгэлийн мэдээллийг Монгол улсын Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үед мэдээллийн аюулгүй байдлыг хангах шаардлага, үнэлгээ хийх зааварчилгаа, хадгалах технологид тавигдах шаардлагын дагуу энэхүү журамд заасан хугацаагаар хадгална.

6. “Гишүүн”-ний хувийн мэдээлэлд өөрчлөлт оруулах, устгах

6.1. ”Гишүүн”-ний Скиндокс Монголиад илгээсэн мэдээлэл нь өөрчлөгдсөн, эсхүл өмнөх мэдээлэл нь буруу, алдаатай оруулсан, одоо байгаа мэдээлэл нь бүрэн бус байх зэрэг тохиолдолд Скиндокс Монголиад мэдэгдсний үндсэн дээр өөрийн мэдээлэлд засвар оруулах, нэмэлт мэдээлэл оруулах, устгах эрхтэй. Энэхүү эрхээ бүрэн хэрэгжүүлээгүйн улмаас үүссэн аливаа эрсдэл, хохирол, хариуцлагыг өөрөө бүрэн хариуцна. Мөн гишүүн нь давхар бүртгэл үүсгэсэн тохиолдолд ноцтой зөрчил гэж авч үзэх бөгөөд сүүлийн бүртгэлийг бүх мэдээллийн хамт шууд устгана. Шаардлагатай гэж үзвэл өмнөх хаягыг устгах, спонсорт хариуцлага хүлээлгэнэ.

7. Гомдол гаргах

7.1. ”Гишүүн” хувийн мэдээллээ устгуулах болон бусад Нууцлалын мэдэгдлийн нөхцөл, хэрэгжилттэй холбоотой асуудлаар skindoxmgl@gmail.com цахим шуудан болон Skindox Center Mongolia Facebook page хаягаар, санал, хүсэлт, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх, эсхүл +976 7700-2223 дугаарын утсаар холбогдон мэдэгдэж болно.

7.2. ”Гишүүн” Скиндокс Монголиагийн Улаанбаатар хот дахь төв оффис биечлэн ирж эсхүл шуудангаар энэхүү Нууцлалын мэдэгдэлтэй холбоотой гомдол хүсэлтээ гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй.

7.3. Мэдээллийн аюулгүй байдал болон “Гишүүн”-ний хувийн мэдээллийг хамгаалах зорилгоор Скиндокс Монголиа нь бичиг баримтын эх хувийг шаардаж, баталгаажуулж болно.

7.4. Скиндокс Монголиа нь гомдол, санал хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдэгдлийг “Гишүүн”-нд бичгээр, цахим хаягаар нь илгээх, холбоо барих утсаар нь холбогдож мэдэгдэх зэрэг хэлбэрүүдээр мэдэгдэнэ. Эдгээрийн аль нэг хэлбэрээр мэдэгдсэн бол “Гишүүн”-нд мэдэгдсэнд тооцно.

8. Нууцлалын мэдэгдэлд нэмэлт, өөрчлөлт оруулах

8.1. ”Гишүүн”-ний мэдээлэл хариуцагч буюу Скиндокс Монголиа нь Нууцлалын мэдэгдэлд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй. Нууцлалын мэдэгдэлд нэмэлт, өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр албан ёсны цахим хуудсууд дээр нийтэд нээлттэй нийтлэх бөгөөд “Гишүүн” танилцах үүрэг хүлээнэ.

8.2. ”Гишүүн”-ийг захиалга хийх үед хүчинтэй байсан “Нууцлалын мэдэгдэл” захиалгыг хүргэх шатанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх “Нууцлалын мэдэгдэл”-г бараа бүтээгдэхүүнийг хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцно.

Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол баг үгүй.

ЕС ЗҮЙ = ИТГЭЛ + ХАРИЛЦАА

СКИНДОКС МОНГОЛИА

Нэвтрэх мэдээлэл
Нууц дугаар
Нууц дугаар шалгах
Имэйл хаяг
бизнес төв
Хувийн мэдээлэл
Овог нэр
Овог Нэр
 
Төрсөн өдөр    Эрэгтэй   Эмэгтэй
Регистрийн дугаар
Хаяг
City
Улс, Аймаг, Муж
Улс
Гар утасны дугаар
ТТД
Банкны мэдээлэл
Банкны нэр
Дансны дугаар
Данс эзэмшигч
Дээд талын гишүүний мэдээлэл /Спонсорын мэдээлэл/
Уригчийн ID
Спонсорын ID

검색 닫기