피부와 화장품의 새로운 패러다임
Делай дизайн кожи.
코스독스(COSDOX)는 피부와 화장품 관계의 기존 상식에 대한 역설
Гишүүнчлэлийн гэрээний нөхцөл
“Скиндокс Монголиа”-д тавтай морилно уу.
1.1.Дор дурдагдсан үйлчилгээний нөхцөл нь Монгол улсад хууль ёсны дагуу үүсгэн байгуулагдсан БНСУ-ын Скиндокс компанийн гоо сайхны бүтээгдэхүүн болон бусад төрлийн бүтээгдэхүүнийг Монголд зуучлан, түгээх, тэдгээртэй холбогдон гарах үйл ажиллагааны албан ёсны үүргийг хүлээсэн Скиндокс бьюти косметикс ХХК, БЗДүүрэг, 1-р хороо, TML барилгын 5 давхарт байрлалтай “Скиндокс бьюти косметикс” ХХК (цаашид “Скиндокс Монголиа” гэх) болон гоо сайхандаа анхаардаг хэн бүхэн, бидэнтэй хамтран ажиллахыг хүссэн, манай бүтээгдэхүүнийг худалдан авахыг хүссэн Монгол улсын иргэн, хуулийн этгээд болон Монгол улсад түр болон байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн, харьяалалгүй хүний хооронд байгуулсан хууль ёсны гэрээ юм.
1.2.Энэхүү гэрээнд дурдагдсан нөхцөл нь дараах 2 хэсэгт хуваагдана. Үүнд:
2.1.Скиндокс Монголиа нь таны өөрийн сайн дурын үндсэн дээр бидэнд илгээсэн, мэдэгдсэн хувийн мэдээллийг хамгаалахын зэрэгцээ, бүтээгдэхүүнийг түргэн шуурхай хүргэх, гишүүд хэрэглэгч манай бүтээгдэхүүнээс сэтгэл ханамж авах боломжийг бүрдүүлэх үүргийг хүлээнэ. Та өөрийн хувийн мэдээллийг алдагдуулахгүйгээр манай бүтээгдэхүүн, үйлчилгээг авах талаар мэдэхийн тулд Скиндокс Монголиагийн нууцлалын мэдэгдэл (эдгээр нөхцөлд хавсаргасан ба “Нууцлалын мэдэгдэл”)-ийг уншиж, судлан зөвшөөрнө үү.
3.1.Та манай төв оффисийн 7700-2223 дугаарын утсаар холбоо барих, эсвэл skindoxmgl@gmail.com цахим шуудангийн хаяг болон Skindox Center Mongolia facebook page хаягаар бидэнтэй холбогдох боломжтой.
3.2.Хэрэв бид тантай холбогдох шаардлагатай бол таны бидэнд мэдэгдсэн утасны дугаар болон цахим шуудангийн хаягаар холбогдох болно.
ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
1.1.Үйлчилгээний нөхцөл
Энэхүү 1-р хэсгийн “Гишүүнчлэлийн гэрээ”-нд дурдагдсан нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно.
1.2.Үндэслэл.
Гишүүнчлэлийн гэрээний нөхцөлүүд нь Скиндокс Монголиагийн гишүүний хувьд Cosdox.com цахим хуудсыг ашиглан Скиндокс Монголиагийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах, хувийн бизнесээ бидэнтэй хамтран хийхэд үйлчилнэ. Та гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, зөвшөөрсөн гэх товчийг дарснаар Скиндокс Монголиагийн бараа захиалгын үйлчилгээнд нэвтрэх эрх үүснэ. Хэрэв та нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй татгалзсан бол манай цахим хуудсанд нэвтрэх, бүтээгдэхүүн худалдан авах, гишүүнээр элсэх эрхгүй. Хэрэв та цахим хуудсанд нэвтэрсэн бол (цахим хуудсыг ашигладаг эсэхээс үл хамааран) эдгээр үйлчилгээний нөхцөлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөнд тооцно.
2.1.Өргөдөл гаргагч нь Скиндокс Монголиагийн гишүүнчлэлд хамрагдахын тулд дараах шалгуурыг хангасан байна. Үүнд:
2.2.Монгол улсын Эрүүгийн хуулийн 17.3-р зүйлийн 3.2 дахь заалтад заасан Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар бусдыг залилан мэхлэх гэмт хэрэгт холбогдож байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байх.
2.3.Гишүүнчлэлийг хүлээн зөвшөөрөх нь.
Өргөдөл гаргагч нь өмнө нь Скиндокс Монголиагийн журам, дүрмийг зөрчсөний улмаас гишүүнчлэлээс хасагдсанаас бусад тохиолдолд хүсэлт гаргаж болно.
2.4.Гишүүнчлэлийн нэвтрэх эрх ба гишүүнчлэлийг эхлүүлэх
Скиндокс Монголиагийн бүртгэлд оруулсан үед гишүүн болно. Гишүүн болох хүртэл өргөдөл гаргагч нь Скиндокс Монголиагийн үйлчилгээ, бүтээгдэхүүнийг худалдан авах эрхгүй. Гишүүн нь өөрийн мэдээллийн бүрэн бүтэн, үнэн зөв байдлыг бүрэн хариуцах үүрэгтэй.
2.5.Гишүүнчлэлийн хугацаа.
Скиндокс Монголиагийн бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс ("Эхлэх огноо") эхэлж, гишүүнчлэл эхэлсэн өдрөөс хойш талууд гэрээг үйлчилгээний нөхцөлийн дагуу цуцлах хүртэл үргэлжилнэ.
2.6.Гишүүн нь гэрээнд заасан эрх үүргээ дагаж мөрдөж байгаа тохиолдолд гишүүнчлэлийн хугацааг автоматаар сунгасанд тооцно.
2.7.Үйлчилгээний нөхцөл нь өөрчлөгдсөн, нэмэлт нөхцөлүүд орсон, эсвэл шинэчлэгдсэн бол шинэчлэгдсэн, өөрчлөгдсөн, нэмэлт өөрчлөлт орсон үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөнө. Үйлчилгээний нөхцөл, гэрээний нөхцөлийг өөрчлөх, шинэчлэх, нэмэлт өөрчлөлтүүд оруулах тохиолдолд гишүүдэд урьдчилан мэдэгдэнэ.
2.8.Гишүүнчлэлийн төлбөр
Скиндокс Монголиагийн гишүүн болох болон өргөдөл гаргахад ямар нэгэн төлбөр хураамж төлөхгүй.
2.9.Салбар оффис.
Скиндокс Монголиагийн гишүүн нь салбар оффис нээх журмын нөхцөлийг хангасан бол салбар оффис нээх боломжтой.
2.10.Энэхүү гэрээний 12, 13 дахь заалтаас бусад тохиолдолд гэрээний хугацаа дуусгавар болсон гишүүн дахин гишүүнээр элсэх эрх нь 6 сарын дараа нээгдэнэ.
3.1.Скиндокс Монголиагийн бүтээгдэхүүний хандалт: Гишүүд нь Cosdox.com цахим хуудасны “my office”- цэс рүү нэвтрэн орж өөрийн хүссэн бараа бүтээгдэхүүнийг дараах нөхцөлөөр худалдан авах боломжтой.
3.2.Скиндокс Монголиагийн гишүүнчлэлийн эрх нь хүчинтэй гишүүд Cosdox.com цахим хуудсанд байгаа мэдээллийн дагуу эсвэл Скиндокс Монголиагаас өөр хэлбэрээр өгсөн мэдээллийн дагуу бонусд хамрагдах боломжтой болно. Үүнд:
3.3.Гишүүн болох: Скиндокс Монголиагийн бүртгэлд гишүүнээр амжилттай бүртгүүлсний дараа Скиндокс Монголиагийн бүтээгдэхүүн худалдан авах хүсэлтэй бусад боломжит хүмүүст гишүүн болох боломжийг олгоно. Гишүүд эдгээр үйлчилгээний нөхцөлийг чанд дагаж мөрдөх үүрэгтэй.
3.4.Скиндокс Маркетингийн төлөвлөгөө,
Хүснэгт №1
3.5.Маркетингийн төлөвлөгөөнд заасан урамшууллыг олгохдоо гишүүдийн хооронд болон гуравдагч этгээдэд шилжүүлэх боломжгүй.
3.6.Гишүүд зөвхөн гэрээний хугацаанд болон одоогийн Скиндокс Монголиагийн гишүүн байх хугацаандаа маркетингийн төлөвлөгөөнд заасан урамшууллыг зөвхөн өөрийн нэр дээр эзэмшлийн Хаан банкны дансаар хүлээн авах боломжтой.
3.7.Гишүүнчлэлийн эрх болон лавлагааны зөвшөөрөл
4.1.Ашиглах
Гишүүн та Скиндокс Монголиагийн үйлчилгээг ашиглахдаа өөрийн нэвтрэх нэр, нууц үгийн аюулгүй байдлыг өөрөө хариуцаж, дараах нөхцөлийг хүлээн зөвшөөрнө.
Хориглосон үйлдлүүд
5.1.Скиндокс Монголиа нь өөрийн цахим хуудас, түүний бүтээгдэхүүн, үйлчилгээ болон оюуны өмчийг (Гишүүнчлэлийн гэрээний 1-р хэсгийн 6.1-д тодорхойлсон) эдгээр Үйлчилгээний нөхцөлд тусгайлан зөвшөөрснөөс бусад хэлбэрээр ашиглахыг хориглоно.
5.2.Скиндокс Монголиа нь таны гишүүнчлэлийн эрхийг дараах тохиолдолд танд урьдчилан мэдэгдэлгүйгээр нэн даруй түдгэлзүүлж, цуцалж, устгаж болно гэдгийг хүлээн зөвшөөрч байна:
Төлбөр.
Та дараах зүйлсийн аль нэгийг нь төлбөр авч хийх, эсхүл Скиндокс Монголиагийн ирээдүйн гишүүдээс хураамж авах эсвэл хураамж авахыг оролдсон тохиолдолд:
Ижил бизнес үйл ажиллагаа танилцуулах
Бүтээгдэхүүнийг худалдах
“Өмнөх ба дараах” зураг ашиглах
Бүтээгдэхүүний хэрэглээг танилцуулах
Үнэн мэдээлэл
Давхар бүртгэх
Худал, хуурамч мэдээлэл
Гишүүдийн нууц мэдээлэл
Брэнд, лого болон материалыг ашиглах
Бүтээгдэхүүнийг зарах
Гишүүд хоорондын зан үйл
Гишүүдийн хоорондын гүйлгээ
Өрсөлдөгч бүтээгдэхүүн, үйлчилгээ
Бусад олон шатлалт маркетингтай бизнес болон түүнтэй төстэй бизнест элсэхийг хориглох.
Дараах нөхцөлийг зөвшөөрнө.
Борлуулалтыг албадах
Гишүүний шугамыг хүндэтгэх
Гишүүний ID-г нийтлэх
Мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээг өөрчлөх
6.1.Оюуны өмч"-ийн утга: Оюуны өмч гэдэг нь бүтээгдэхүүн, Скиндокс Монголиагийн цахим хуудас, Скиндокс Монголиагийн бизнесийг хөгжүүлэх явцад бий болсон бүх зохиогчийн эрх, барааны тэмдгийн эрх, лого, патентын эрх, дизайны эрх, программ хангамж, дизайн скүүл, дизайн академ эсвэл бусад оюуны өмчийн эрхийг хэлнэ. Үүнд: Нууц мэдээлэл (Гишүүнчлэлийн гэрээний 1-р хэсгийн 7.1-д тодорхойлсон), эх болон объектын код, скрипт, бүртгэл, баримт бичиг, сурталчилгааны болон медиа контент зэрэг тэмдэг, сурталчилгаа, сурталчилгааны материал, техникийн үзүүлэлтүүд, төлөвлөгөөнүүд, хөтөлбөрийн жагсаалтууд, тооцоолол эсвэл зураг төсөл болон Скиндокс Монголиагийн бүтээгдэхүүний удирдлага, үйл ажиллагаа, маркетингтай холбоотой шаардлагатай эсвэл ашиглаж болох, Үйлчилгээ гэх мэт үүнтэй адилтгах бүх төрлийн оюуны өмч хамаарна.
6.2.Ашиглах.
7.1.“Нууц мэдээлэл” гэдэг нь:
7.2.Хориглосон үйлдэл
Гишүүн нь:
Гишүүнд дараах зүйлийг зөвшөөрч байна:
8.1.Хэрэв гишүүн нь маркетингийн төлөвлөгөөний дагуу ашиг олох зорилгоор Скиндокс Монголиагийн сурталчилгааг идэвхтэй явуулж байгаа бол үүнийг бие даасан гэрээлэгчийн хувиар хийх бөгөөд үүнд хамаарах боловч үүгээр хязгаарлагдахгүй өөрийн бизнесийн дараах асуудлыг хариуцна. Үүнд:
Гишүүнд дараах зүйлийг зөвшөөрч байна.
9.1.Мэдээлэл, мэдэгдлийн агуулга.
Мэдээлэл, мэдэгдэл нь аливаа өвчин, эрүүл мэндийн байдал, бие махбодын эрүүл мэндийн байдлыг оношлох, эмчлэх, сайжруулах, үр өгөөж өгөх, урьдчилан сэргийлэх зорилготой биш юм. Скиндокс Монголиагийн цахим хуудаст байгаа бүх мэдээлэл нь зөвхөн мэдээллийн зорилгоор зориулагдсан болно.
9.2.Зөвлөгөөг орлохгүй
Скиндокс Монголиагийн сайт дээр байгаа бүтээгдэхүүний мэдээлэл нь хүн бүрийн арьсны онцлогоос хамааран ялгаатай үйлчлэл, үйлчилгээг үзүүлж болно.
9.3.Үр дүнгийн баталгаа байхгүй
Скиндокс Монголиа нь Скиндоксгийн бүтээгдэхүүн худалдан авах, эсвэл гишүүнээр элсүүлэх, Скиндокс брэндийн бүтээгдэхүүн худалдан авахыг дэмжих, санал болгосноор ямар нэгэн тодорхой эсвэл ашигтай үр дүнд хүрнэ гэсэн баталгаа өгөхгүй.
9.4.Баримт, нотолгоо, хэрэглэгчийн сэтгэгдэл
Скиндокс Монголиа цахим хуудас дээр үзүүлсэн аливаа баримт, нотолгоо, эсвэл харилцагчийн сэтгэгдэл нь таны хүрч болох үр дүнг шууд илэрхийлэхгүй байж болно. Үр дүн нь өөр, өөр байж болох бөгөөд таны туршлага бусдын бидэнд мэдэгдсэн туршлагатай адилгүй байж болохыг анхаарна уу.
10.1.Скиндокс Монголиа нь гишүүнчлэлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас гишүүдэд учирсан аливаа хохирлыг хариуцан, хохиролгүй болгоно. Харин Скиндокс Монголиагийн захирлууд, ажилчид нь дараах хохирол, бизнесийн алдагдал, эрсдэлийг хариуцахгүй:
Дараах хохирол:
10.2.Скиндокс Монголиагийн бүтээгдэхүүн олгох хариуцлага.
Бүтээгдэхүүн нийлүүлэхтэй холбоотой үүсэх Скиндокс Монголиагийн хариуцлага нь Бүтээгдэхүүнийг олгох нөхцөлд зааснаар тодорхойлогдоно.
Гишүүн дараах зүйлийг зөвшөөрч байна:
12.1.Бонус олгохыг түр зогсоох.
Скиндокс Монголиа нь энэхүү Үйлчилгээний нөхцөл, Скиндоксгийн бизнесийн нийтлэг дүрэм, журам, Скиндокс Монголиагийн ёс зүйн дүрэм болон бусад холбогдох хэм хэмжээг зөрчсөн гишүүнийг өөрийн гишүүний эрхээ цуцалсан, түдгэлзүүлсэн эсэхээс үл хамааран Скиндокс Монголиагийн гишүүнчлэлд агуулагдах аливаа эрх, урамшууллыг түдгэлзүүлэх, эсвэл өөрчилж (цол бууруулах, урамшууллын хэмжээг багасгах гэм мэт байх боловч үүгээр хязгаарлагдахгүй) болно. Гэхдээ Скиндокс Монголиа нь өмнө дурдсанаар хязгаарлагдахгүйгээр бүтээгдэхүүн худалдан авах, үйлчилгээг ашиглах, шилжүүлгийн эрх, маркетингийн төлөвлөгөөний дагуу олгосон эрхийг түдгэлзүүлэх, маркетингийн төлөвлөгөөний бонус, оноог олгохгүй байх, эсвэл ямар нэгэн урамшууллын төлбөр, шагналыг цуцлах, түдгэлзүүлж болно.
12.2.Гишүүнчлэлийг түдгэлзүүлэх, цуцлах тухай
12.3.Гишүүнчлэлийг түдгэлзүүлсэн хугацаанд гишүүний дараах үйлдлүүдийг хязгаарлаж, шийтгэлийн нарийвчилсан зүйл, заалтыг ёс зүйн хорооноос шийдвэрлэнэ.
12.4.Гишүүнчлэлийг түдгэлзүүлэхдээ тухайн гишүүн болон түүний дээд цолтой гишүүн зөрчил гаргасан эсэх, дээд цолтой гишүүний удирдлагын хариуцлага зэргийг хамааруулан цогцоор нь шийднэ. Мөн тухайн зэрэг цолыг нь түдгэлзүүлэх болон бууруулах хүртэл арга хэмжээ авч болно.
12.5.Гишүүн оногдуулсан шийтгэлээ биелүүлээгүй, дахин энэ зүйлд заасан зөрчил гаргасан бол дахин хүндрүүлсэн шийтгэл оногдуулна.
12.6.Поларис, Роёал Поларис, Кроун Поларис цолтой гишүүд сүүлийн 3 сарын хугацаанд өөрийн багтаа 110,000PV -ээс дээш худалдан авалт хийсэн гишүүн элсүүлээгүй бол гишүүнчлэлийг 6 сараар түтгэлзүүлнэ. Уг хугацаа 12 сар хүртэл үргэлжилбэл гэрээг цуцална.
12.7.Гишүүд энэхүү Гишүүнчлэлийн гэрээний 12.1-р зүйлд заасан хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч, өөрөө сайн дураар Скиндокс Монголиад мэдэгдсэн тохиолдолд дахин энэ төрлийн зөрчил гаргахгүй байхыг тус гишүүнд сануулах арга хэмжээ авна.
13.1.Талуудын хооронд үүссэн харилцаанд үндэслэсэн нөхцөлүүд
Эдгээр Үйлчилгээний нөхцөлийн дараах нөхцөлүүд нь талуудын хоорондын харилцааны үндсэн суурь бөгөөд эдгээр нөхцөлийг зөрчсөн тохиолдолд Үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн зөрчилд тооцогдоно. (Жич. дор дурдсан жагсаалт нь үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн зөрчилд тооцох бүх нөхцөлийг илэрхийлэхгүй бөгөөд Скиндокс Монголиа нь эдгээр үйлчилгээний нөхцөлөөс өөр нөхцөлийг зөрчсөнийг зөрчилд тооцож болно):
13.2.Хэрэв та 13.1-д заасан нөхцөлийн жагсаалтын аль нэгийг зөрчсөн бол Скиндокс Монголиад байгаа бусад эрх, арга хэмжээнээс гадна Скиндокс Монголиа таны гишүүнчлэлийг шууд түдгэлзүүлэх эсвэл цуцлах эрхтэй.
13.3.Сүүлийн 6 сарын хугацаанд огт худалдан авалт хийгээгүй гишүүнийг 7 дахь сараас гишүүний эрхийг цуцална.
13.4.Скиндокс Монголиагийн гишүүнчлэлийн эрх нь дээр дурдсанаас өөр аливаа зөрчлийн улмаас дуусгавар болгох, Гишүүн нь Скиндокс Монголиаг энэхүү Үйлчилгээний нөхцөл болон хуульд заасан бусад эрхэд хохирол учруулахгүйгээр, Үйлчилгээний нөхцөл болон аливаа гишүүнчлэл, мөн аливаа нөхцөлийг гишүүн зөрчсөн бол арван дөрөв (14) хоногийн өмнө урьдчилан бичгээр мэдэгдэн гишүүнчлэлийн эрхийг даруй цуцалж болно гэдгийг хүлээн зөвшөөрч байна.
13.5.Гишүүний эрх цуцлах, дуусгавар болгох тухай
13.6.Гишүүн нь Скиндокс Монголиагийн гэрээг цуцлах тухай хүсэлтээ skindoxmgl@gmail.com цахим шуудангийн хаягаар, эсвэл Скиндокс Монголиагаас тогтоосон өөр хэлбэрээр гишүүнчлэлээ цуцлах тухай хүсэлт, захидал илгээснээр гишүүнчлэлээ болон энэхүү үйлчилгээний нөхцөлийг цуцалж болохыг зөвшөөрч байна. Гишүүнчлэлийг цуцлах тухай хүсэлт, захидлыг Скиндокс Монголиа хүлээн авсан бол гэрээг цуцалсанд тооцно.
13.7.Гишүүнчлэлийн гэрээг цуцалсны үр дагавар.
Гишүүнчлэл болон/эсвэл эдгээр үйлчилгээний нөхцөлийг цуцлах буюу дуусгавар болгох үед гишүүн дараах зүйлийг үл маргах журмаар зөвшөөрнө:\
13.8.Таны гишүүнчлэл болон/эсвэл Үйлчилгээний нөхцөлийг цуцлах, дуусгавар болгох, эсхүл эдгээр үйлчилгээний нөхцөлийн дагуу гишүүнчлэлээ түдгэлзүүлэх нь таныг дээрх үйлдлийг хийх, шийдвэр гаргахаас өмнө Скиндокс Монголиагаас худалдаж авсан аливаа бүтээгдэхүүнтэй холбоотой эрхэнд нөлөөлөхгүй. Хугацаа дуусах эсвэл түдгэлзүүлэх гэх мэт.
14.1.Скиндокс Монголиа нь толгой компанийн шийдвэр, Скиндокс Монголиагийн дагаж мөрдөх нийтлэг хэм хэмжээ, дүрэм журамд орсон нэмэлт өөрчлөлт болон хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм журам болон аливаа хэм хэмжээнд орсон өөрчлөлттэй уялдуулан шаардлагатай гэж үзвэл эдгээр үйлчилгээний нөхцөл болон түүний бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй.
15.1.Та Скиндокс Монголиагийн урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүйгээр эдгээр үйлчилгээний нөхцөлийн дагуу олж авсан эрх, үр шим, ашиг тус болон Скиндокс Монголиагийн өмнө хүлээсэн үүргээ бусдад шилжүүлэх эрхгүй.
16.1.Та тус гэрээний заалтуудтай заавал уншиж танилцсаны дараа гэрээг хүлээн зөвшөөрч, бидний санал болгож байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах, эсхүл гишүүнээр элсэх шаардлагатайг анхаарна уу. Хэрэв уг заалтад ямар нэгэн хүчин төгөлдөр үйлчлэх боломжгүй нөхцөл тусгагдсан бол гэрээг цуцлах нь арилжааны үндсэн зорилго эсвэл эдгээр нөхцөлийн үр нөлөөг өөрчлөхөөс бусад тохиолдолд уг заалтыг хасаж, бусад нөхцөлүүд хүчинтэй хэвээр байна. Өөрөөр хэлбэл тухайн тодорхой нэг заалтыг хүчингүй болгосон, хүчин төгөлдөр бусад тооцсон нь гэрээний бусад заалтыг бүхэлд нь хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болохгүй.
17.1.Талуудын аль нэг нь гэрээний нөхцөлийн дагуу аливаа эрхээ эдлэхээ больсон, эсвэл хойшлуулсан нь уг эрхээс татгалзсан гэсэн үг биш юм. Гэрээнд дурдагдсанаас бусад тохиолдолд, уг гэрээний үйлчилгээний нөхцөлд заасан хариу арга хэмжээ нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд авагдана. Энэ нь аль нэг талын бусад эрх чөлөөг хязгаарлахгүй.
18.1.Гишүүн нь cosdox.com цахим хуудас, үйлчилгээнд зочлох, Скиндокс Монголиагийн цахим шуудангийн хаягаар захидал илгээх, цахим хуудас дээр мэдэгдэл нийтлэх зэрэг тохиолдол бүрд Скиндокс Монголиа хоорондын харилцаа холбоонд цахим шуудан болон бусад цахим хэрэгслийг ашиглах боломжтой. Хэрэв Монгол улсын хууль тогтоомжид өөрөөр заасан бол тухайн шаардлагад нийцүүлэн харилцана. Гишүүн нь үүгээр Скиндокс Монголиагаас цахим хэлбэрээр харилцаа холбоог хүлээн авахыг зөвшөөрч байгаа бөгөөд танд өгөх бүх нөхцөл, болзол, гэрээ, мэдэгдэл, тодруулга болон бусад харилцаа холбоог бичгээр, цахим хэлбэрээр, явуулахыг зөвшөөрч байна. Дээр дурдсан зүйл нь гишүүний хуулиар олгогдсон эрхэд нөлөөлөхгүй.
19.1.Гэрээ байгуулж буй 2 талаас өөр хэн ч эдгээр нөхцөл, болзлын аль нэг хэсгийг талуудын өмнөөс хэрэгжүүлэх эрхгүй.
19.2.Нас барсан гишүүний ID-г өвлөн авах эрх нь шууд хамааралтай гэр бүлийн гишүүнд өвлөгдөнө. Өвлөж авахдаа нас барсны гэрчилгээг, өргөдлийн хамт Скиндокс Монголиад гаргаж шийдвэрлүүлнэ.
20.1.Энэхүү Гишүүнчлэлийн гэрээнд заагаагүй, уг гэрээгээр зохицуулаагүй нөхцөл, болзлыг Скиндокс бизнесийн үйл ажиллагаанд удирдлага болгодог нийтлэг дүрэм, журам, Скиндоксгийн ёс зүйн дүрэм болон Монгол улсын холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.
20.2.Энэхүү Гэрээний нөхцөл, болзлыг хэрэгжүүлэхтэй холбоотой талуудын хооронд аливаа маргаан гарвал гэрээнд оролцогч талууд эвлэрлийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд эвлэрч эс чадвал уг маргааныг Монгол улсын шүүхэд хандан шийдвэрлүүлнэ.
1.ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1.Дор дурдсан нөхцөлүүд нь Гишүүн Скиндокс Монголиагийн цахим хуудсаар дамжуулан бүтээгдэхүүн худалдан авах үед үүсэх харилцааг зохицуулна. ("Үйлчилгээний нөхцөл") Гишүүн нь cosdox.com цахим хуудаснаас бүтээгдэхүүн худалдаж авснаар дараахь зүйлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно:
1.2.Бүтээгдэхүүний захиалгад тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Гэрээний нөхцөл (доор тодорхойлсон) үйлчилнэ.
1.3.Гишүүн бүтээгдэхүүн захиалахын өмнө эдгээр нөхцөл, болзлыг анхааралтай унших үүрэгтэй.
Скиндокс Монголиа нь таны цахим хуудсаар дамжуулан худалдан авсан бүтээгдэхүүнийг нийлүүлэх үүрэгтэй.
2.1.Монгол улсын Иргэний хуулийн 243-261-р зүйлд заасан Худалдах, худалдан авах гэрээний зүйл, заалтууд болон холбогдох бусад заалтуудын дагуу талуудын хооронд хууль ёсны хүчинтэй гэрээ байгуулахаас өмнө худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй.
2.2.Дээрх зүйлд заасны дагуу баталгаат хугацааны дотор биет байдлын болон эрхийн доголдолтой бараа, бүтээгдэхүүний талаар доголдлыг арилгуулах, доголдгүй ижил төрлийн бараа, бүтээгдэхүүнээр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа нөхөн төлүүлэх, эсхүл гэрээгээ цуцалж, бараа, бүтээгдэхүүнийг буцаан хүлээлгэн өгч, үнийг буцаан авах эрхтэй болно. Буцаалт хийсэн тохиолдолд PV болон маркетингийн төлөвлөгөөгөөр бодогдсон бонус хасагдана.Мөн бонус авсан бол бонус авсны дараа буцаан олгох үүрэгтэй.
Жич: Дараах тохиолдолд худалдан авагч, хэрэглэгч нь дээр дурдсан шаардлага гаргах эрхээ эдлэх боломжгүй. Үүнд:
3.1.Талуудын хооронд Бүтээгдэхүүн худалдах тухай гэрээ хэрхэн байгуулагдахыг доор дурдсан болно. Цахим хуудас дээр худалдан авах боломжтой бүтээгдэхүүнтэй танилцах боломжтой бөгөөд энэ нь шууд гэрээ байгуулах санал биш гэдгийг анхаарна уу.
3.2.Хэрэглэгч бүтээгдэхүүний захиалга өгөх, худалдан авалт хийхээс өмнө Скиндокс Монголиагийн гишүүн болсон байх шаардлагатай.
3.3.Хэрэглэгч захиалгаа илгээхээсээ өмнө сайтар уншиж, захиалга бүрэн, зөв эсэхийг нягтлан шалгах үүрэгтэй.
3.4.Төлбөр бүрэн төлөгдсөнөөр бүтээгдэхүүний захиалга баталгаажиж, та хүргэлтээр болон өөрийн биеэр авах боломжтой болно.
3.5.Захиалга дараах шалтгааны улмаас цуцлагдах боломжтой. Үүнд:
3.6.Хэрэв дээр дурдсан шалтгааны улмаас захиалгыг хүлээн аваагүй бол (төлбөрийн хүсэлт зөвшөөрөгдөх боломжгүйгээс бусад тохиолдолд) төлбөрийг ажлын 2 хоногт багтаан буцаан олгоно. Шаардлагатай тохиолдолд гишүүнд урьдчилан мэдэгдсэн болон гишүүний буцаалт хийх хүсэлтээр буцаан олгоно. Буцаалтыг хийхдээ төлбөр хийсэн дансанд буцаана.
3.7.Манай бараа, бүтээгдэхүүнийг хүргэлтийн захиалгын дагуу танд хүргэх үйлчилгээг үзүүлж буй хүргэлт, тээвэрлэлтийн компани таны захиалгыг хүргэхийн тулд Гэрийн хаяг, яаралтай үед холбогдох утасны дугаар тодорхой байхыг анхаарна уу. Орон нутгийн хүргэлтийн хувьд унаанд хийж, холбогдох мэдээллийг захиалагчид мэдэгдэх болно.
3.8.Бүх гишүүд Скиндоксгийн бүтээгдэхүүнийг компанийн cosdox.com цахим худалдааны системээс худалдан авна.
3.9.Гишүүн шинээр худалдан авалт хийхдээ бараа материалаа хэтрүүлэн худалдан авч хадгалахгүй байх, бусад хэрэглэгчдэд худалдах зорилгоор бүтээгдэхүүнээ хэтрүүлэн худалдан авч болохгүй.
3.10.Скиндокс Монголиагийн гишүүд хэрэглээгээ зөв тодорхойлж, түүндээ тохирсон хэмжээний бүтээгдэхүүн худалдаж авах шаардлагатай.
3.11.Захиалга хийх хугацаа: Гишүүн cosdox.com ашиглан цахим худалдааны системийг ашиглан 7 хоногийн 24 цагт хэдэн удаа ч захиалга хийж болно. Гэхдээ 50%-ийн худалдан авалт хийдэг гишүүн нь тухайн сарын худалдан авалтын дээд хэмжээ 6,000,000₮-өөс хэтрэхгүй байна. cosdox.com сайт дээр дээрх дүн хэтэрвэл захиалга хийгдэх боломжгүйг анхаарна уу.
3.12.Захиалга баталгаажих, цуцлагдах хугацаа: Гишүүн нь захиалга хийснээс хойш 72 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Захиалгын төлбөр 72 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдана. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд хэрэв хүсвэл захиалгыг дахин шинээр үүсгэх боломжтой.
3.13.Гишүүн 72 цагийн дотор төлбөрийг гүйцэтгэж чадаагүйн улмаас захиалга цуцлагдсан тохиолдолд Скиндокс Монголиа нь ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.
4.1.Скиндокс Монголиа нь гишүүний баталгаажсан захиалгыг өдөр бүр олгох, хүргэх ажлыг зохион байгуулах бөгөөд доорх хуваарийн дагуу ажиллана./Салбар оффист бараа олголт болон хүргэлт хийгддэг бол цагийн хуваарь өөр байж болно. Энэ талаар мэдээллийг Skindox Center Mongolia фэйсбүүк пэйжээр тухай бүрт мэдэгдэнэ./
4.2.Бүтээгдэхүүний хүргэлт,
4.3.Хүргэлт хийх үед хүлээн авах хүн байхгүй байсан тохиолдолд Хүргэлтийн байгууллагын агуулахад барааг буцаан хүргэх ба дахин хүргэлтийн төлбөрийг төлөх шаардлагатай.
4.4.Алслагдмал бүс нутагт болон байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйл (түр зуурын нөөцгүй, хаяг нь тодорхойгүй, мэдээллүүдийг буруу оруулсан гэх мэт) гэх мэт бусад шалтгааны улмаас хүргэлт хойшлогдох боломжтойг анхаарна уу.
5.1.Гишүүн нь худалдан авсан бүтээгдэхүүнээ /бүтээгдэхүүний НӨАТ-ын баримыг уншуулсан, бүтээгдэхүүнийг задласан, хадгалалт, тээвэрлэлтийн горим алдагдаагүй тохиолдолд/ өөр бүтээгдэхүүнээр солих хүсэлт гаргасан тохиолдолд тухайн бүтээгдэхүүнтэй ижил үнэтэй бүтээгдэхүүнээр, сав, баглаа, боодол нь бүрэн бүтэн гэж үзвэл тухайн барааг 7 хонгийн дотор шаардлагатай гэж үзвэл сольж болно.
5.2.Урамшууллаар авсан тохиолдолд бүтээгдэхүүнийг солих боломжгүй.
6.1.Гишүүний захиалгын дагуу бараа олгох хэсэг дээр бараа олгогч нярав нь 4.1-т заасан ажлын хуваарийн дагуу олгох үүрэгтэй бөгөөд харилцан хүндэтгэлтэй хандана.
6.2.Бүтээгдэхүүн олгоход гишүүний нэрийн өмнөөс өөр хүн захиалсан барааг авч болох бөгөөд гишүүн өөр хүнд олгож болох мэдээллийг /Нэр, Утасны дугаар/ захиалга хийх үедээ cosdox.com цахим хаяг дээрх тэмдэглэл хэсэг дээр мэдээллэсний үндсэн дээр олголтыг хийнэ.
6.3.Таны баталгаажсан захиалга 6 сарын дараа ирж авах үед тухайн бараа тасарсан, үйлдвэрлэгдэхээ больсон бол захиалгыг ижил дүнтэй бүтээгдэхүүнээр үнийн дүнд тааруулж, өөрчилж авах боломжтой. Буцаалт хийх боломжгүй бөгөөд гишүүдийн бонус бодолтод сөрөг нөлөөтэй.
6.4.Гишүүний зөвшөөрлөөр өөр хүнд олгогдсон бараа няраваас хүлээн авсанаас хойш Скиндокс Монголиа бүтээгдэхүүний хүргэгдэх явцад үүсэх аливаа эрсдэлд хариуцлага хүлээхгүй болно.
6.5.Хэрэв бидний хяналтаас гадуурх үйл явдлын улмаас бүтээгдэхүүний нийлүүлэлт хойшлогдвол бид тантай аль болох хурдан холбоо барьж, саатлын үр нөлөөг багасгах арга хэмжээ авах болно. Хэрэв их хэмжээний саатал гарах эрсдэлтэй бол та бидэнтэй холбогдож захиалгыг цуцалж, төлбөрийг нь төлсөн боловч хүлээж аваагүй бүтээгдэхүүнийхээ төлбөрийг буцаан авах боломжтой.
6.6.Бид Монгол улсад байрлалтай хаягаас бусад хаягаар бараа, бүтээгдэхүүнийг хүргэхгүй.
6.7.Бүтээгдэхүүн болон сав баглаа боодлын харагдах байдал нь мэргэжлийн зураг авалт, гэрэл тусгал, зураг авалтын өнцөг зэрэг хүчин зүйлээс шалтгаалан манай цахим хуудас дээрх зурагт үзүүлснээс өөр байж болно.
6.8.Гишүүн нь бүтээгдэхүүнийг хүлээн авснаас хойших бүх эрсдэлийг өөрөө хариуцна. Бараа бүтээгдэхүүний төлбөрийг бүрэн төлсөн бөгөөд түүнийг хүлээн авсан бол тухайн бараа, бүтээгдэхүүний өмчлөх эрх танд шилжинэ.
7.1.7.1.Барааны төлбөрийг Скиндокс Монголиагийн цахим хуудсанд заасан төлбөрийн арга хэрэгслийг ашиглаж төлнө. Таны хувийн мэдээллийг гуравдагч талын санхүүгийн байгууллагатай хуваалцах боломжтойг анхаарна уу.
7.2.Бүтээгдэхүүний үнэ нь НӨАТ багтсан үнэ болно.
7.3.Скиндокс нь бүтээгдэхүүний үнийг эдийн засаг, зах зээлийн бодит нөхцөл байдал, тухайн үеийн ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан шинэчлэх, өөрчлөх эрхтэй.
8.1.Та Скиндокс Монголиагийн цахим хуудас болон үйлчилгээгээр дамжуулан худалдан авалт хийснээр тухайн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэд Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжид заасан хувь хэмжээгээр НӨАТ багтсан болно.
8.2.Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжид заасны дагуу та өөрийн урамшууллаар авсан дүнгээр цахим и-баримтын хэлбэрээр Скиндокс Монголиа руу шивэх үүрэгтэй.
8.3.Скиндокс Монголиагийн маркетингийн төлөвлөгөөний дагуу олгогдсон бонустай холбоотойгоор аливаа татвар, хураамж, шимтгэлийг эрх бүхий байгууллага оногдуулсан бол тухайн төлбөрийг Скиндокс Монголиа хариуцахгүй.
8.4.Та 8.2-т заасан үүргээ биелүүлээгүйн улмаас танд олгогдох бонус олгогдохгүй.
9.1.Скиндокс Монголиа нь Бүтээгдэхүүнийг зуучлан, түгээх нөхцөлөөр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас гишүүдэд учирсан аливаа хохирлыг хариуцан хохиролгүй болгоно. Харин Скиндокс Монголиагийн захирлууд, албан тушаалтнууд, ажилчид, төлөөлөгчид дараах хохирол, бизнесийн алдагдал, эрсдэлийг хариуцахгүй:
Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол баг үгүй. ЕС ЗҮЙ = ИТГЭЛ + ХАРИЛЦАА СКИНДОКС МОНГОЛИА Шинэчлэсэн огноо: 2026.04.01
Зөвшөөрөх
Хувийн мэдээлэл боловсруулах бодлого буюу нууцлалын мэдэгдэл.
Энэхүү нууцлалын мэдэгдлээр Монгол улсад хууль ёсны дагуу үүсгэн байгуулагдсан БНСУ-ын Скиндокс компанийн гоо сайхны бүтээгдэхүүн болон бусад төрлийн бүтээгдэхүүнийг Монголд зуучлан, түгээх, тэдгээртэй холбогдон гарах үйл ажиллагааны албан ёсны үүргийг хүлээсэн “Скиндокс бьюти косметикс” ХХК (цаашид “Скиндокс Монголиа” гэх) нь таны cosdox.com цахим хуудсаар дамжуулан бидэнд илгээсэн болон бусад хэлбэрээр бидэнд өгсөн хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, дамжуулах, хадгалах болон устгах харилцааг зохицуулах тул та нэг бүрчлэн уншиж танилцаж, өөрийн зөвшөөрөл, баталгааг өгнө үү. Энэхүү мэдэгдлийн нөхцөл нь Монгол улсын холбогдох хууль, тогтоомжид нэмэлт өөрчлөлт орох, хүчингүй болох, эсхүл бусад шалтгаан нөхцлийн улмаас өөрчлөгдөж болзошгүй тул тодорхой хугацааны давтамжтайгаар шалгаж үзэж байхыг зөвлөж байна. Хэрэв нууцлалын мэдэгдэлд мэдэгдэхүйц өөрчлөлт оруулбал бид үүнийг өөрийн цахим хуудсаар дамжуулан танд мэдэгдэх болно.
1.1. Энэхүү Нууцлалын мэдэгдэл (цаашид “нууцлалын мэдэгдэл” гэх)-ийн нөхцөлөөр cosdox.com цахим хуудас (цаашид “веб сайт”, эсхүл “цахим хуудас” гэх)-г ашиглан Скиндоксийн бараа, бүтээгдэхүүнийг захиалах, худалдан авах, төлбөр тооцоо хийх, хүргүүлэх тохиолдолд таны зөвшөөрлөөр хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, боловсруулах, хадгалах, дамжуулах, устгахтай холбоотой харилцааг зохицуулна.
1.2. Скиндоксийн цахим хуудаст гишүүнээр бүртгүүлсэн Монгол улсын иргэн, Монгол улсад түр болон байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн, харьяалалгүй хүн, бизнес эрхлэгчийг (цаашид “Гишүүн” гэх ) гэж тус тус үзнэ.
1.3. Мэдээлэл хариуцагч нь Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан “Скиндокс Монголиа” байна.
1.4. Скиндокс Монголиа нь мэдээллийг цуглуулах, ашиглах, боловсруулах, дамжуулах, устгахдаа “Гүшүүн”-ээс зөвшөөрөл авна.
1.5. 1.5. Гишүүнчлэлийн гэрээний 1, 2-р хэсэг болон энэхүү нууцлалын мэдэгдлийг нэг бүрчлэн уншиж танилцан, зөвшөөрсөн аливаа үйлдэл хийснийг “НУУЦЛАЛЫН МЭДЭГДЛИЙГ ОЙЛГОЖ, САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ЗӨВШӨӨРСӨН”, хүсэл зоригоо сайн дураар илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
1.6. Скиндокс Монголиа нь Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд, төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, шаардлагаар “Гишүүн”-ий мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэйг “Гишүүн” би ойлгож зөвшөөрч байна.
1.7. 1.7. “Гишүүн” Скиндокс Монголиагийн цахим хуудас дээрх өөрийн нэвтрэх нэр, нууц үг, бусад мэдээллийг хамгаалах үүрэгтэй бөгөөд тийнхүү хамгаалах үүрэгтээ хайнга хандсан, санаатай болон болгоомжгүй хэлбэрээр бусдад өөрийн төхөөрөмж, түүний нууц үг, төхөөрөмж дээрх аливаа мэдээллийг алдсан, энэхүү Гэрээнд заасан үйлчилгээг бусдад ашиглуулах боломж бүрдүүлснээс үүсэх аливаа хариуцлагыг “Гишүүн” дангаар хариуцах ба Скиндокс Монголиа ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.
1.8. Энэхүү Нууцлалын мэдэгдлээр зохицуулаагүй бусад асуудлыг Монгол улсын Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.
2.1. ”Гишүүн”-ний мэдээлэл хариуцагч буюу Скиндокс Монголиагийн тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг хангах, “Гишүүн”-нд бүрэн ашиглах боломжийг олгох хүрээнд “Гишүүн”-ний дараах мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах бөгөөд эдгээр мэдээлэл нь дангаар болон хамтдаа “Гишүүн”-ний хувийн мэдээлэлд хамаарна:
2.2. ”Гишүүн”-ний мэдээлэл хариуцагч буюу Скиндокс Монголиа нь программ хангамжийг хөгжүүлэх, мэдээлэл технологийн шинэ шийдэлд тулгуурласан энгийн, хялбар, хэрэглээг бий болгох, хууль бус хандалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд дараах мэдээллийг цуглуулна. Үүнд:
2.3. ”Гишүүн”-ний хувийн мэдээллийг ямар ч тохиолдолд нийтэд ил болгохгүй.
3.1. Скиндокс Монголиа нь “Гишүүн”-ний мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахад дараах зарчмыг баримтална:
4.1. ”Гишүүн”-ний мэдээлэл хариуцагч нь “Гишүүн”ийг цахим хуудаст бүртгэх үед дараах шалтгаануудын улмаас “Гишүүн”-ний энэхүү нууцлалын мэдэгдлийн 2.1-д заасан мэдээллийг шаардаж, цуглуулдаг. “Гишүүн”-ний мэдээлэл хариуцагч нь дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр “Гишүүн”-ний мэдээллийг боловсруулж, ашиглахгүй болно. Үүнд:
4.2. Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, төлбөрийн талаарх мэдээллийг хүргүүлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх зорилгоор “Гишүүн”-ний мэдээллийг ашиглаж болно.
4.3. Зарим тохиолдолд хиймэл оюун ухаан ашиглан “Гишүүн”-ний мэдээллийг “Гишүүн”-ний зан төлөв, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох судалгаа хийх зорилгоор боловсруулан ашиглаж болно.
4.4. ”Гишүүн”-ний мэдээлэл хариуцагч нь “Гишүүн”ийг Скиндокс Монголиагийн цахим хуудсанд бүртгүүлснээс эхлээд бүртгэлийг хаах, цуцлах, идэвхгүй болгох хүртэл болон “Гишүүн” Скиндокс Монголиатай байгуулсан гэрээ, хэлцлийн хүчинтэй байх хугацаанд “Гишүүн”-ний мэдээллийг боловсруулж, ашиглана.
5.1. Скиндокс Монголиа нь хууль тогтоомжид заасан үндэслэлээр, төрийн эрх бүхий байгууллагын шаардлагаар, мөнгө угаах терроризм болон онц ноцтой гэмт хэрэгтэн илрүүлэх зэрэг зорилгоор “Гишүүн”-ний мэдээллийг холбогдох төрийн байгууллагад дамжуулж болохыг “Гишүүн” Ойлгож, зөвшөөрч байна.
5.2. Скиндокс Монголиа нь “Гишүүн”-ний мэдээллийг Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, төлбөрийн талаар мэдээллийг хүргүүлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх зорилгоор БНСУ-ын СКИНДОКС-д дамжуулан өгөх зөвшөөрлийг “Гишүүн” Ойлгож, САЙН ДУРЫН үндсэн дээр зөвшөөрч байна.
5.3. .Энэхүү нөхцөлийн 5.1, 5.2-д зааснаас бусад байгууллагад дамжуулах тохиолдолд гагцхүү “Гишүүн”-ний өөрийнх нь зөвшөөрлийг авч дамжуулна.
5.4. “Гишүүн”-ний хувийн халдашгүй байдлыг хүндэтгэн дээдлэх бөгөөд Скиндокс Монголиагийн бүртгэлийн мэдээллийг Монгол улсын Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үед мэдээллийн аюулгүй байдлыг хангах шаардлага, үнэлгээ хийх зааварчилгаа, хадгалах технологид тавигдах шаардлагын дагуу энэхүү журамд заасан хугацаагаар хадгална.
6.1. ”Гишүүн”-ний Скиндокс Монголиад илгээсэн мэдээлэл нь өөрчлөгдсөн, эсхүл өмнөх мэдээлэл нь буруу, алдаатай оруулсан, одоо байгаа мэдээлэл нь бүрэн бус байх зэрэг тохиолдолд Скиндокс Монголиад мэдэгдсний үндсэн дээр өөрийн мэдээлэлд засвар оруулах, нэмэлт мэдээлэл оруулах, устгах эрхтэй. Энэхүү эрхээ бүрэн хэрэгжүүлээгүйн улмаас үүссэн аливаа эрсдэл, хохирол, хариуцлагыг өөрөө бүрэн хариуцна. Мөн гишүүн нь давхар бүртгэл үүсгэсэн тохиолдолд ноцтой зөрчил гэж авч үзэх бөгөөд сүүлийн бүртгэлийг бүх мэдээллийн хамт шууд устгана. Шаардлагатай гэж үзвэл өмнөх хаягыг устгах, спонсорт хариуцлага хүлээлгэнэ.
7.1. ”Гишүүн” хувийн мэдээллээ устгуулах болон бусад Нууцлалын мэдэгдлийн нөхцөл, хэрэгжилттэй холбоотой асуудлаар skindoxmgl@gmail.com цахим шуудан болон Skindox Center Mongolia Facebook page хаягаар, санал, хүсэлт, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх, эсхүл +976 7700-2223 дугаарын утсаар холбогдон мэдэгдэж болно.
7.2. ”Гишүүн” Скиндокс Монголиагийн Улаанбаатар хот дахь төв оффис биечлэн ирж эсхүл шуудангаар энэхүү Нууцлалын мэдэгдэлтэй холбоотой гомдол хүсэлтээ гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй.
7.3. Мэдээллийн аюулгүй байдал болон “Гишүүн”-ний хувийн мэдээллийг хамгаалах зорилгоор Скиндокс Монголиа нь бичиг баримтын эх хувийг шаардаж, баталгаажуулж болно.
7.4. Скиндокс Монголиа нь гомдол, санал хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдэгдлийг “Гишүүн”-нд бичгээр, цахим хаягаар нь илгээх, холбоо барих утсаар нь холбогдож мэдэгдэх зэрэг хэлбэрүүдээр мэдэгдэнэ. Эдгээрийн аль нэг хэлбэрээр мэдэгдсэн бол “Гишүүн”-нд мэдэгдсэнд тооцно.
8.1. ”Гишүүн”-ний мэдээлэл хариуцагч буюу Скиндокс Монголиа нь Нууцлалын мэдэгдэлд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй. Нууцлалын мэдэгдэлд нэмэлт, өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр албан ёсны цахим хуудсууд дээр нийтэд нээлттэй нийтлэх бөгөөд “Гишүүн” танилцах үүрэг хүлээнэ.
8.2. ”Гишүүн”-ийг захиалга хийх үед хүчинтэй байсан “Нууцлалын мэдэгдэл” захиалгыг хүргэх шатанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх “Нууцлалын мэдэгдэл”-г бараа бүтээгдэхүүнийг хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцно.
Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол баг үгүй.
ЕС ЗҮЙ = ИТГЭЛ + ХАРИЛЦАА
СКИНДОКС МОНГОЛИА